Аавын аяга

“Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчихож. Би алт мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд юу ордог гээч өглөө бүхний цайны дээжний дараах идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг. Дундуур байна гэж ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх хүндэтгэл, эрэмбээ мэдрэх мэдрэмж, өмчид хандах хандлага энэ бүхнийг хүүхдэд суулгаж өгдөг. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй. Тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой. Тухайн гэр бүлийн хамгийн амттай, шимтэй бүхний дээд тэнд байх ёстой гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгоно доо”  via:МУАЖ П.Цэрэндагва.

+ There are no comments

Add yours