2020-2021 онд мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ Багануур, Багахангай, Налайх дүүргийн агаарын бохирдлын түвшин, дүүргийн удирдлагын саналыг үндэслэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал оруулж байна. НИТХ-ын 2019 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүргүүдийн хороод хуваагдаж, шинээр 17 хороо байгуулагдсан тул тус хороодыг бүсэд хуваарилах шаардлага гарсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжаар Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41,964 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Эдгээр үндэслэлээр “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг дөрвөн бүсэд хуваах саналыг гаргаж байна” гэж нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.
Мөн хуралдаанд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр хүргэлээ.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35,206 га талбайгаас 6,711 га талбай нь барилгажсан хэсэг 9,752 га талбай гэр хороолол байна. Үүнээс 1,540 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Төлөвлөлтөд нийт 162,000 хүн ам, 40,000 айл өрх хамрагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар тогтоол, 2019 оны 161 тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 26 байршил, 78 хэсэгчилсэн талбай нь 16,630 нэгж талбар бүхий 1,540 га газрыг хамарч байгаа.
Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 79,239 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байгаа аж.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл, гэрээ байгуулсан компаниудыг хариуцлагажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай. Холбогдох албан тушаалтнууд энэ ажилд онцгой анхаарч ажилла” хэмээлээ.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
