Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахад таатай байгаагаа хэллээ. Тэрбээр “Хятад улсын төдийгүй дэлхий нийт хүн төрлөхтний өмнө сорилт болсон аюулт өвчнийг даван туулахад Улаанбаатар хотын иргэд оршин суугчид бид хамт байж, даван туулах болно. Ухань хотод коронавирус дэгдэжолон хүний амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна. Олон жилийн хамтын ажиллагаатай хөрш орнуудын хувьд бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.
Элчин сайд ноён Цай Вэньруй хотын Захирагчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам бат өргөжүүлж, харилцан үр ашигтай бодлогыг баримталж ажиллах болно. Би 10 жилийн дараа Монголд Улсад ахин ирэхэд эдийн засаг, дэд бүтэц хурдтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, стратегийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно” гэв.
Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан Ухань хотод дэгдээд буй коронавирусын өвчлөлтэй тэмцэж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн хандив өргөж байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын зүгээс 50 мянган ам.долларын мөнгөн тусламж өгч буйг гардуулаа.
Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг цохон тэмдэглэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
