Цахилгаан хангамжийн схемийг шилжүүлснээр ДЦС-ын үйлдвэрлэлийн технологийн тогтвортой ажиллагаа, осол авааргүй найдвартай ажиллах горим ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд мөн цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг, зардал буурах, үүнтэй уялдан станцын техник, эдийн засгийн үзүүлэлтүүд дээшлэх ач холбогдолтойг албаны эх сурвалж онцоллоо. Тухайлбал, хуучин схемээр станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг Төвийн Эрчим хүчний нэгдсэн системээс 35 киловольтын /кВ/ агаарын шугамаар цагт 1 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг ойролцоогоор 214 төгрөгөөр худалдан авдаг байсныг өөрийн 12 мегаваттын /МВт/ турбин-генераторуудаас гарч байгаа 1кВт/ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг шингэсэн үнээр буюу ойролцоогоор 125 төгрөгөөр дотоод хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэж байгаа нь ДЦС төдийгүй Эрдэнэт үйлдвэрт өгөх үр ашиг, өгөөж нэмэгдэх боломжтой болжээ.

Уг ажлыг гүйцэтгэх явцад станцын шуурхай үйлчилгээ-засварын ажилтнууд хэд хэдэн хариуцлагатай сэлгэн залгалтуудыг батлагдсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсэн байна. Сэлгэн залгалт болон холболтын ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, амжилттай хамтран ажилласан ДЦС-ын Цахилгаан техникийн хэсгийн шуурхай ажиллагаа-засварын ИТА, ажилтнууд болон Цахилгааны цехийн релей хамгаалалтын хэсэг, Шугам сүлжээ дэд станцын хэсэг, Засвар угсралтын цехийн цахилгааны угсралтын бригадын ИТА, ажилтнуудад талархаж буйгаа ДЦС-ын Ерөнхий инженер Д.Дарханбаяр илэрхийллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
