Нүхэн жорлонд бага насны хүүхэд унаж амиа алджээ

Нүхэн жорлонд ой таван сартай хүүхэд унаж амиа алджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт ой таван сартай охин нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад 18.00 цагийн орчимд бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хандан бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Сануулахад, өнгөрөгч долдугаар сард эмээтэйгээ сувилалд амарч байсан охин нүхэнд жорлонд унаж амиа алдсан золгүй хэрэг гарч байсан юм

+ There are no comments

Add yours