УИХ-ын 2020 оны сонгуулийг 26 тойрогтой томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болжээ. Тодруулбал, эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх оны сонгуулийг 2008 оны сонгуулийн хувилбар буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2008 оны сонгуулийн тогтолцоотой адил хувилбараар ирэх оны сонгуулийг явуулахаар санал нэгдлээ. Сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх магадлалтай гэж ярьдаг. Улс орны хөгжил ирээдүйг бодвол томсгосон тойргоор явуулах нь зөв. Төсвийн хөрөнгө оруулалтыг жижиг тойргуудад хуваарилах бус аймаг, дүүргээ бүхэлд нь хөгжүүлэх байр суурьтайгаар энэ хувилбарыг оруулж ирж байгаа юм” гэлээ.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна.
2008 онд олон мандаттай, томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүнээр МАХН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл нэг, Иргэний зориг нам нэг, бие даагч нэг сонгогджээ. Улмаар тухайн жил сонгуулийн маргаан гарч долдугаар сарын 1-нд үймээн дэгдэж байв.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
