Хяналт шалгалтыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэж байна. Үүнд:
1. Шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газар, Эвэнт холлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
2. Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийх;
3. Шинэ жилийн бялуу, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт шалгалт хийх;
4. Ресторан, зоогийн газар, олон нийтийн барилга байгууламж, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх;
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс НМХГ-ын 139 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамруулан хийгдсэн байна. Үүнд 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний үйлдвэр, цех, 139 ресторан, эвэнт холлууд хамрагдсан.
Шалгалтын явцад 532 зөрчил илрүүлэн, 348 /65%/ зөрчлийг арилгуулсан. Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боовны цехийн үйл ажиллагааг явуулж байсныг зогсоож, 5 аж ахуйн нэгж, 12 иргэнд нийт 11450.0 мянган төгрөгийн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлэн 232 аж ахуйн нэгжийн 662 удирдлага, ажилтануудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 11 удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
• Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хороололын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан,
• Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1256.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан,
• Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.
Шинжилгээтэй хяналтын талаар:
Хяналт шалгалтын үеэр 127 нэр төрлийн бүтээгдэхүүний 244 дээжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа.
Итгэмжлэгдсэн төв лабораторийн 20-47 тоот сорилтын дүнгээр Төв аймгийн Морьтхангай ХХК-ний үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн /2019.11.21 өдөр үйлдвэрлэсэн/ 0.5л, 0.75 литрийн савлагаатай архины альдегид, сувсны тос гарсан нь Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2016 стандартын хэмжээнээс их гарсан учир Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу татан авалтыг хийлгүүлж байна.
Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдасыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрч байна. Үүнд:
• Хүнсний чиглэлийн дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг;
• Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн, эрүүл ахуйн, хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
• Зориулалтын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлгүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй;
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;
Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн тусгаагүй;
• Хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савлаж, задлаж худалдаалахдаа хаяг шошго хийгээгүй, шошгын мэдээлэл дутуу бичсэн;
• Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгын мэдээлэл бүрэн бус;
• Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан;
• Мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хадгалж, худалдаалж буй тасаг, хөргүүр, хөлдөөгчийн цэвэрлэгээ, угаалга хангалтгүй, температур, харьцангуй чийг хэмжигчгүй, хэмжилтийг өдөр бүр хийж, тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...