Монгол улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой
Нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “ Эрдэнэт үйлдвэр нь ШУТИС-тай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим”-ыг нээлээ. Монгол Улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой хэмээн бид ойлгож, үүний төлөө ажиллаж байна. Мөн үйлдвэрлэлийг инженерүүд л авч явна. ШУТИС бол инженерүүдийг бэлтгэдэг сургууль бөгөөд 60 жилийн түүхэнд олон мундаг инженерүүд энэ сургуулиар бэлтгэгдэн гарч, улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг хараад бахархдаг юм. Энэхүү танхим нь цаашид үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ техник технологийг гаргах инновацид суурилсан бүтээлийг туурвих, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж үр дүнтэй шийдвэр гаргасан газар байна гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч бид уг ажлыг дэмжсэн” хэмээв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг
ШУТИС-ийн захирал Б.Очирбат “2019 он бол ШУТИС үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой жил. Энэхүү түүхт ойгоор манай хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудын ард гарсан.
Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард сургалт, судалгааны зориулалттай “Эрдэм шинжилгээ, инновацын төв” хичээлийн 8 дугаар байрны нээлтээ хийсэн явдал юм. Харин өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний үр дүнд “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-аа нээж байгаад сэтгэл өндөр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Энэ нь бидний олон жилийн хамтын ажиллагааны том үр дүн хэмээн боддог” гэв.
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ, инновацын төв” нь 40 лаборатори, лекцийн 9 танхим, хурлын нэг танхимтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор юм.
Танхимын нээлтэд зориулсан тууз хайчлах ёслолын дараагаар болсон бас нэгэн онцлох үйл явдал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжпэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслолын ажиллагаа байв.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин зуунд хоёр байгууллага үр дүнтэй хамтран ажиллаж, салбарын мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх, уулын үйлдвэрт тулгамдаж буй техник технологийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ирэх гурван жил дэх хамтын ажиллагаа их байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн онцолсон.
Үүгээр зогсохгүй түүхэн үйл явдал тохиосон энэ өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номын нээлт болсныг дуулгахад таатай байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, ложистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой байна.
Өнөөдрийн арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, үйлдвэрийн удирдлагууд, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, их сургуулийн удирдлагууд, профессор багш нар болон Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай оролцлоо.
Эх сурвалж:erdenettoday.mn
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
