Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ.
Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө.
Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.
Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын цариг тавьж эхэллээ.
Тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.
Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллалаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
