Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас ирсэн манай улсын хоёр иргэн байлдааны зориулалттай галт зэвсэг нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлжээ. Иргэн Ч, А нар нь 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикльтой энэ сарын 8-ны өдрийн 19:25цагт хил нэвтрэхийг завдсан байна.

Тэд “Ф-1” гар гранат 2 ширхэг, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу 1 ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын цариг тавьж эхэллээ
Next post Гадаад харилцааны сайд БНИУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав