Улаанбурхан өвчин гаднаас тээвэрлэгдэж орж ирсэн анхны тохиолдол Өмнөговь аймагт гуравдугаар сарын 6-нд бүртгэгдсэн. Тухайн тохиолдол нь 39 настай, гадаад улсын иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан. Энэхүү тохиолдлыг гуравдугаар сарын 6-нд улаанбурхан өвчин монголд гаднаас тээвэрлэгдэж ирсэн болохыг ХӨСҮТ-ийнхөн лабораторийн шинжилгээгээр баталсан.
Тэгвэл Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол гуравдугаар сарын 9-нд Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч 13 настай хүүгээс илэрч, тухайн өдөр лабораторийн шинжилгээгээр батлагджээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.
Улаанбурхан өвчний халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусын анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст. Вирусын халдвар авсан хүн бараг цөмөөр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Өвөл, хавартаа илүүтэй гардаг. Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.Үүсгэгч шүүгдэгч вирус нь тунгалагын булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина. Эдгээр хоногуудад өвчтөний биеийн байдал сайжрах шиг болдог ч дахин өвчний шинж тэмдэгүүд тодорч өвчин хүндрэх нь олонтой.
Эмнэл зүйг хувьд клиник шинж тэмдгээр нь улайх үрэвслийн үе, тууралтын үе, эдгэрэлтийн үе гэж 3 хуваадаг.
Нууц үе нь дунджаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.
Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Стимсоны гурвал хам шинж: Нэгдүгээрт: Ринит, Хоёрдугаарт: Ларингит, Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.
.png)
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
