Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт байрлах Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий томоохон цогцолборийг ухаж, тоносон бүлэг этгээдийг баривчилжээ. Өвөг дээдсийнхээ булш бунхныг шунахайн сэдлээр ухаж төнхөн, түүх, соёлын өвийг хулгайлсан эдгээр этгээдийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс ШУА болон нутгийн ард иргэдийн тусламжтайгаар баривчилсан байна. 

Гол модны булш бол Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон цогцолбор дурсгал юм. Уг цогцолборт нийт 492 булш илэрч тэмдэглэгдсэн байна. Оршуулгын газрын дийлэнх булш нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны булшнууд ажээ.

Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

Гэмт этгээдүүдийн булш тонохдоо хэрэглэсэн багж хэрэгсэл

Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

+ There are no comments

Add yours