Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэрт илэрлээ

Улаанбурхан өвчин гаднаас тээвэрлэгдэж орж ирсэн анхны тохиолдол Өмнөговь аймагт гуравдугаар сарын 6-нд бүртгэгдсэн. Тухайн тохиолдол нь 39 настай, гадаад улсын иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан. Энэхүү тохиолдлыг гуравдугаар сарын 6-нд улаанбурхан өвчин монголд гаднаас тээвэрлэгдэж ирсэн болохыг ХӨСҮТ-ийнхөн лабораторийн шинжилгээгээр баталсан.

Тэгвэл Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол гуравдугаар сарын 9-нд Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч 13 настай хүүгээс илэрч, тухайн өдөр лабораторийн шинжилгээгээр батлагджээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Улаанбурхан өвчний халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусын анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст. Вирусын халдвар авсан хүн бараг цөмөөр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Өвөл, хавартаа илүүтэй гардаг. Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.Үүсгэгч шүүгдэгч вирус нь тунгалагын булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина. Эдгээр хоногуудад өвчтөний биеийн байдал сайжрах шиг болдог ч дахин өвчний шинж тэмдэгүүд тодорч өвчин хүндрэх нь олонтой.

Эмнэл зүйг хувьд клиник шинж тэмдгээр нь улайх үрэвслийн үе, тууралтын үе, эдгэрэлтийн үе гэж 3 хуваадаг.

Нууц үе нь дунджаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.

Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Стимсоны гурвал хам шинж: Нэгдүгээрт: Ринит, Хоёрдугаарт: Ларингит, Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.

Улаанбурхан өвчний  хоёр дахь тохиолдол Говьсүмбэрт илэрлээ

+ There are no comments

Add yours