НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагаас товлогдсон билээ. Гэсэн ч одоог хүртэл төлөөлөгчдийн ирц бүрдээгүй, хурал эхлээгүй байна.
Өнөөдрийн хурлаар:
- НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай,
- НИТХ-ын сонгох тухай,
- Орон нутгийн хамгаалалтад авах тухай,
- Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр сонгогдсон даруйдаа буюу өчигдөр тамга тэмдгээ гардан авсан билээ.
НИТХ-ын дарга нь Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учир түүний оронд хэнийг томилох бол мөн хэн нэрээ дэвшүүлэх бол гэсэн асуулт үүсээд буй.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, өмнө нь буюу Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах үеэрээ УЗ-өөс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр тогтсон байжээ. Түүнээс хойш НИТХ-ын даргад нэр дэвшигчийн асуудалд УЗ-ийн шийдвэр өөрчлөгдөөгүй байгааг албаны эх сурвалж хэллээ.
Түүнчлэн МАН-ын зүгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж байгаа бол заалнаас хоёр ч төлөөлөгч нэрээ дэвшүүлэхээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
НИТХ-ын даргад нэр дэвшигч Р.Дагва нь эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга.
Ажилласан байдал: МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД-ийн ЗДТГ
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...