Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт нэг, нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн байна.
Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, долоон нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн таван тохиолдол бүртгэгдсэн нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба эрэн сурвалжлагдаж байсан 10 этгээдийг олж тогтоон харъя цагдаагийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажилласан байна. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:
Аравдугаар сарын 20-ны өдөр 10:00 цагийн орчим Төв аймгийн Баян сумын хоёрдугаар баг “Шуургат” гэх газар асфальтан замд амины Kia Bongo Frontier автомашин Hyundai Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 54 настай, эрэгтэй Э-н амь нас хохирч, нэг хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн Доржийн гудамж, “Цайз” захын уулзварт Howo CLY5257 миксерийн жолооч нь, явган зорчигч А, Б нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд А нь ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан ноцтой хэргүүдийг тус тус шалгаж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
