Уг нь би түүнийг жудагтай эр гэж боддог юм. Жудаг гэдэг их ойлгомжгүй хэрнээ маш тодорхой санааг илэрхийлдэг үг л дээ. Хүн чанарын хэлтэрхий, мөн чанарын хэрчим, үзэл бодлын тасархайгаа ч болсон сэтгэл зүрхнийхээ чанадын чанад аваад үлдчихсэн эр хүн гэж найддаг хэрэг. Магадгүй тиймдээ ч хамтрагч нарынхаа ачийг хариулчих санаатай хар байсан ч дагуулаад, хажиг байсан ч хаяандаа багтаагаад аваад явдаг юм болов уу даа. Энэ хүний нэр, нүүрийг баг болгон ашиглаж буй хүмүүст харин жудаг алга. Тэд нэгэн цагт Н.Энхбаярыг ч, Ц.Элбэгдоржийг ч бас л яг ингэж нэг удаагийн амны цаас шиг ашиглаж байсан. Одоо харин Х.Баттулгыг бие бие рүүгээ бөмбөг мэт шидэцгээж байна. Ядаж л та ингэж харвал илүү сүртэй, илүү том харагдана гэж яаж тархийг нь угаахаараа иймэрхүү зураг аваад, улсын Ерөнхийлөгчийнхөө имиж болгох гэж зүтгээд байдгийг ойлгодоггүй юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хоёр ч удаа ярилцлагын асуудал босч ирлээ. Эхнийх нь В.Путинтай ярилцаж буй зурвасхан хэсэг. Орчуулагч муу байсан гэж тухайн үед шуугисан. Мэргэжлийн дуун хөрвүүлэгч нар “Манай Ерөнхийлөгч ярьж чаддаггүй юм байна, орчуулахад хэцүү ойлгомжгүй үгс хэлсэн” хэмээсэн. Хоёр дахь нь МҮОНТВ-ын өрөөнд нь хийсэн нэвтрүүлэг. Дууг нь сольсон гэж нэг тал нь зүтгэсэн, нөгөө тал нь угаасаа яриа нь муу байсан хэмээж лав долоо хоног хоорондоо үг хаялцав. За энэ ч яахав, уншдаггүй хүний яриа цэгцрээгүй байдаг. Үүнийг нь ч ашиглаж, өмнөөс нь хэл амаа билүүдэж, од болох гэж оодрогсдод ашигтай юм байгаа биз. Ямар ч байсан эдүгээ нэг зүйл маш тодорхой харагдаж байна. Улс төрд хүүхэлдэй болгон ашиглахад хамгийн амархан хүн гэдэг бол нэг талаасаа цагаан цаас. Хүүхэд шиг гэнэн, бас итгэмтгий, дээр нь аливаад хүн чанар зааж, жудаг барих гэж хичээдэг, нөхөр гэж үзсэн хүмүүсээсээ урвадаггүй. Тэгэхээр нөхдүүд зөв хүнээ олоод “Монгол ялна” гэсэн маш ерөнхий урианы дор ухалзуулсаар байгаад Ерөнхийлөгч болгочихсон нь харагдаж байна. Эдүгээ энэ хүнийг хайрлах юмгүй золиосолж, юу дуртайгаа хэлүүлж, хийлгэж, царай төрхөөр нь хүртэл энэ мэтээр тоглож байна. Одоо тойрч суучихаад “Та үнэхээр алаад өгсөн, Монголд энэ л дутаад байсан юм, та л хийж чадна. Ингэж байгаад Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ноёрхлоо тогтоож, өнөө муу хэнийг арчлаа л гэсэн үг” хэмээн эмзэг цэгийг нь массажлан, хөөрөгдөж буй. Улс төр хэмээх тоглоомны тайзны арын хэсэг уг нь нууц үлдэж байж улс төр болдог юм. Гэтэл энэ тохиолдолд тайзны арынхан тасарч цойлж орж ирээд, гол дүрийнхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсээр байтал үзэгчид бүр учраа олохоо болиод, сэмхэн суудлаа орхин гарцгааж эхлэв. Зүгээр л нэг юм хэлье, Баттулга уг нь жудаг, хүн чанарын хэлтэрхийгээ зууж үлдсэн, сайхан монгол эр гэж би хувьдаа итгэдэг. Битгий ингэж хийц муутай хүүхэлдэй болгоод бай л даааа. Хамгийн гол нь түүний нэр, нүүрээр, түүнийг ашиглан хийж буй бүх алдаанууд түүхэнд зөвхөн Х.Баттулгын нэрээр л үлдэх болно. Үүнийг мэдэхийн сайнаар мэдээд, Х.Баттулгын ард нуугдаж, араас нь хашгирч байгаа болгон харин ичиж амьдрах хэрэгтэй. Монгол Монголдоо итгэх итгэлийг түүнтэй хамт тоглоом болгох хэрэггүй. Тоглож болдоггүй юм гэж байдаг юм, тэр нь Монгол Итгэл! Х.Баттулга хэн ч байсан, түүнийг олон монгол хүн хайрладаг гэдгийг санаж, ядаж л гамтай тогло. Монголчуудын хайр, итгэл, бахархал гурваар жудагтай тогло гэж магадгүй энэ зэвүүн харц өөрөө сануулж байна.
Эмүжин
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
