IELTS- ийн шалгалтанд хувиараа бэлдэхэд туслах үнэгүй вэбсайтууд

 

IELTS – ийн шалгалтанд хувиараа бэлдэж өндөр оноо авахад хэрэг болох олон төрлийн материал, дасгал ажил, зөвлөгөө зааврыг багтаасан үнэгүй сайтуудыг хүргэж байна.

 

  • Ielts.org

https://www.ielts.org/

 

Ielts шалгалтыг авдаг байгууллагын албан ёсны сайт болохоор шалгалтын агуулга, бүтцийн тухай илүү дэлгэрэнгүй үнэн зөв мэдээллийг авч болно.

 

 

  • IELTS Online Tests

 

https://ieltsonlinetests.com/

Олон төрлийн үнэгүй жишиг шалгалтуудыг ажиллаж, хэдэн оноо авч байгаагаа харах боломжтой. Жишиг тестийн хариуг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан болохоор алдаагаа засаж, оноогоо ахиулахад тустай. Мөн шалгалттай холбоотой өндөр оноо авах бүхий л зөвлөгөө, арга техник, загвар эсээ зэрэг хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн. Тестүүдийг хэвлээд ажиллах боломжтой.

 

  •   Ieltsliz.com

http://ieltsliz.com/

 

IELTS- ийн унших, бичих, ярих, сонсох бүх хэсэгт зориулсан чухал зөвлөгөө, дасгал хичээлүүд, өндөр оноо авах тухай үнэгүй мэдээллүүд олон бий. Хэрвээ хүсвэл бичих хэсгийн төлбөртэй бичлэгүүдийг ч худалдаж авч үзэх боломжтой.

  •  Ielts Simon

http://ielts-simon.com/

Ielts- ийн шалгагч багш байсан хүний хөтөлдөг блог болохоор шалгалтын тухай бүхий л мэдээлэл, чухал зөвлөгөөг хуваалцдаг.

  •   Ielts Material

https://ieltsmaterial.com/

Загвар эсээ, загвар хариултууд, дүрэм, үгсийн сан гээд бүх л чухал хэрэгцээтэй мэдээллүүд бий.

 

+ There are no comments

Add yours