Өнгөрөгч гуравны өдрөөс эхлэн багш нар ажил хаялт зарлаж, нийслэлийн ихэнх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна.
Ажил хаялтын улмаас боловсролын төрийн үйлчилгээнд хамрагдвал зохих 300,000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах болон дээд эрх ашиг хөндөгдөж буй талаар Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн орны хувьд ямар ч үед хүүхдийн бүх эрхийг бүрэн дүүрэн хангахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Гэвч боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж, тасалдах үед талууд хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний дээд эрх ашиг болон хөгжих эрхийн асуудалд гойд анхаарч ажиллах шаардлагатай буйг тэд онцоллоо.
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн “Багш нарын ажил хаялтын цаана хүүхдийн эрхийн асуудал яригдаж байна. Хүүхдийн амь нас аюулгүй байдлын талаар Монгол Улсын хүүхэд хамгааллын үндэсний хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Жил гаруй үргэлжилсэн багш нарын ажил хаялтад бид дуугуй өнгөрч байсан, гэтэл БСШУСЯ-ны гаргасан өчигдрийн тоо болон хугацаагүй ажил хаялт зарлалаа гэсэн мэдэгдэлд бид дуугуй өнгөрч болохгүй” гэлээ.
Ажил хаялттай холбоотойгоор хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ ажил албандаа дагуулах, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх, ажлын цагт хоцрох, бүтээмж буурах, цалин хөлсний маргаанд орох зэрэг асуудлууд нэмэгдэж буйг тэд мэдээллээ.
Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо “Урьдчилж тооцоолоогүйн үр дүнд энэхүү хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай зөвлөлийн зүгээс Засгийн Газрыг тус асуудалд оновчтой шийдэлд хүрч, хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Сургууль бүрт сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эцэг эхийн зөвлөл гэж байдаг. Яг энэ үед эцэг эх нар хамтран хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгахгүй, хүүхдийг хамгаалагдах, сурч хөгжих нөхцөл байдлыг хангахын тулд арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.
Иймд хүүхэд хамгааллын болон хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үндэсний сүлжээний тэргүүлэгчид хамтран:
- Багш нар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахын тулд ажил хаяж байгаа хэдий ч ажил хаялтын үед хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна, улмаар хүүхэд эрсдэлт нөхцөлд хүрч болзошгүй хэмээн сэрэмжлэн,
- Ажил хаялтын энэ асуудлыг түргэн шийдвэрлэгдээсэй хэмээн хүсч,
- Нийгмийн бүх талуудад хандан ажил хаялт зогсох хүртэл хугацаанд хүүхэд хамгааллын асуудлаар хэд хэдэн уриалгыг дэвшүүлж, эв эеэ сахиж, хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
