Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Монголын Эдийн засгийн чуулган 2018” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэсэн юм. Тэрээр:
“Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш орнуудтайгаа ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай. Өнгөрсөн онд ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна.
Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хйисэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. АНУ зүүн Ази дахь Хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэхийг нээлттэй зарладаг болжээ. Шийдлийг холоос хайх хэрэггүй. ҮАБ-ын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахы эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс х ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах хэрэгтэй юм. ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харьцаагаа ойрын хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй юм.
Татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон. Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй. Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.
Эрх баригч Засагт 1.5 жилийн хугацаа үлдлээ. Хийж бүтээх хугацаа байна уу үгүй юу, Монголын эдийн засгийн форум найман удаа зохион байгуулагдлаа. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ. Та бүхэнд шийдэл гаргах зориг байгаа гэдэгт илтгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ
09:00 – 09:15 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
09:15 – 10:00 Хүндэт зочины лекц “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Арно Сойрат болон нийтлэлч Баабар
10:00 – 11:00 Нэгдсэн Хуралдаан Монгол Улсын хөгжлийн загвар
11:15 – 13:15 Салбар хуралдаан 7, 8, 9
-Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого
-Хүний хөгжил-Халамжаас бүтээмж рүү
-Монгол Улсын брэнд
13:15 – 14:00 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга аймгийн засаг дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй хийх хаалттай уулзалт
14:00 – 15:00 Нээлттэй хэлэлцүүлэг Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал
15:00 – 17:00 Салбар хуралдаан 10, 11, 12
-Хөдөө аж ахуйн хөгжил, хөрөнгө оруулалт
-Цахим шилжилт ба блокчэйн
-Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал
17:15 – 17:45 Нэгдсэн хуралдаан Өдрийн тойм
17:45 – 18:00 Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа
18:00 – 18:20 Хаалтын үг: Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
18:30-19:00 Төрийн гурван өндөрлөг бизнесийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, чуулганаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ
18:30 – 21:00 Ерөнхийлөгчийн хүлээн авалт
Чуулганы төгсгөлд эдийн засгийн форум 2018-д оролцогчид чухам ямар асуудлаар санал нэгдсэн, ямар сэдвээр санал зөрөлдсөн гэдгээ нэгтгэсэн, зөвлөмж гаргах юм.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
