-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь “Нийгмийн орон сууц”, “Хөлсний орон сууц”, “Хөлслөөд өмчлөх орон сууц” гэсэн гурван төрөлтэй байна.
- “Хөлсний орон сууц” гэдэг нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй, тогтмол орлоготой иргэнд зах зээлийн ханшаас хөнгөлөлттэй үнээр тогтоосон хугацаанд эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг хэлнэ. -“Хөлслөөд өмчлөх орон сууц” гэдэг нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй, тогтмол орлоготой иргэнд орон сууцны үнийг урт хугацаанд төлүүлэх замаар өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг хэлнэ.
- “Нийгмийн орон сууц”-нд орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, “Хөлсний орон сууц” болон “Хөлслөөд өмчлөх орон сууц”-нд хамрагдах боломжгүй зорилтод бүлгийн иргэнийг хамруулна.

-“Нийгмийн орон сууц”-нд хамрагдах иргэний сард төлөх төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь, орон сууцны талбайн хэмжээ 30 м.квадратаас ихгүй байна.
- “Хөлсний орон сууц”-нд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй ч “Хөлсний орон сууц”-ны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
- “Хөлсний орон сууц”-ны талбайн хэмжээ 36 м.квадратаас ихгүй байх ба иргэнийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 5 хүртэлх жилийн хугацаагаар ашиглуулна.
- “Хөлслөөд өмчлөх орон сууц”-ыг хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд сарын суурь төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх замаар тухайн орон сууцны үнийн дүнг бүрэн төлснөөр орон сууцыг өмчилнө.
- “Хөлслөөд өмчлөх орон сууц”-ны талбайн хэмжээ 60 м.квадратаас ихгүй байх ба орон сууцыг өөрийн өмчлөлт шилжүүлснээс хойш 5 жилийн дотор Үндэсний орон сууцны карпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.


More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
