✅Талууд иргэний нисэхийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах бөгөөд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, мөн салбарын эрх зүйн орчныг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

✅Түүнчлэн санамж бичгийн хүрээнд иргэний нисэхийн салбарын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

✅Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Ерөнхий менежер П.Ганболд, Бодлого, төлөвлөлт хариуцсан менежер Ц.Болдсүрэн, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Захиргаа, санхүү удирдлагын газрын менежер Г.Содбаяр нар оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
Next post Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ