БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх буудалд болсон Агаарын хөлгийн гал унтраах, аврах ажиллагаа, даралттай гал унтраах (Aircraft Fire Fighting and Rescue Operation-pressure fire handling) сургалтад манай нисэх буудлуудын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын олон улсын аудит шалгалтын хүрээнд Annex 14-ийн 9.2.24 заалтын хэрэгжилтийг хангах, мөн олон улсын нисэх буудлуудын Аврах, гал унтраах хэсгийн алба хаагчдыг агаарын хөлгийн гал унтраах, аврах ажиллагаа явуулах, даралтат галыг унтраах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж дадлагажуулах, гэрчилгээжүүлэх үүднээс тус сургалтад хамруулсан байна.

БНХАУ-ын Нисэх буудлуудын удирдлагын академид 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд болсон сургалтад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн мэргэжилтэн Б.Мөнхбат, Гал унтраах ажлын удирдагч Б.Гантогоо, Б.Болор-Эрдэнэ, А.Мөнгөншагай, жолооч-гал сөнөөгч Б.Ганпүрэв, гал сөнөөгч-аврагч Э.Отгонбаяр, С.Батболд , “Мөрөн” нисэх буудлын жолооч-гал сөнөөгч С.Баттулга, “Гурвансайхан” нисэх буудлын Галын бүлгийн ахлагч-гал сөнөөгч  Б.Энхтайван, “Ховд” нисэх буудлын Галын бүлгийн ахлагч-гал сөнөөгч  М.Энхболд нар оролцжээ.

Нисэх буудлын мэргэжилтнүүд ICAO TRAINAIR PLUS стандарт сургалтын багц “Aircraft Fire Fighting and Rescue Operation” сургалтад танхимаар хамрагдсан бол Агаарын хөлгийн гал унтраах, даралттай гал унтраах дасгал сургуулилтын дадлага хийсэн байна. Ингэснээр Олон улсын нисэх буудлуудын Аврах, Гал унтраах хэсгийн алба хаагчид агаарын хөлгийн осол сүйрэл, гал түймрийн голомтод ажиллах үед аврах ажиллагаа шуурхай явуулах, даралтат гал унтраах чадвар эзэмшжээ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “AERODROME OBSTACLES EVALUATION” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Next post Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ