ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ISO 9001:2015 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Тус стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Ворлд стандарт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд төслийн хүрээнд байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, баримт бичгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, албан хаагчдын ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан.

Цаашид Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байгууллагуудад уг стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалтын зарчмыг баримтлан, шинэлэг, үр ашигтай арга хэлбэрийг хэрэгжүүлэх замаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэн ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Next post “Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”