ЕБ-ЫН 161 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД БОЛОН БАГШ НАР УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

/2026.03.24/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ЕБ-ын 161 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарыг Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний ажлын онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Сурагчдыг Улсын дээд шүүхийн Мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал хүлээн авч, Монгол Улсын дээд шүүхийн мэдээлэл лавлагааны чиг үүргийн тухай, Шүүх хуралдааны зохион байгуулалт хариуцсан ахлах шинжээч Г.Гантогтох Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, хуралдаанд оролцогчдын баримтлах дэгийн тухай ерөнхий ойголт өгсөн юм. Энэ үеэр сурагчид Монгол Улсын дээд шүүхийн Үзмэрийн танхим, номын сангаар зочилж, мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч, хуулийн мэдлэгээ тэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол Улсын Их Хурлын дарга  Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав 
Next post Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”