“ИНҮТ” ТӨХХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газраас өнөөдөр тус компанийн 2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, уулзалт зохион байгууллаа.
Стратеги төлөвлөгөөг олон улсын болон үндэсний бодлогын баримт бичгүүд, тухайлбал салбарын хөгжлийн чиг хандлага, ICAO-ийн бодлого, улсын дунд хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдуулан боловсруулсан бөгөөд аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, тогтвортой нисэхийн системийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих үйл ажиллагаанууд нь агаарын тээвэрлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотой, ялангуяа нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, үнэ, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх учир тэдний санал, зөвлөмжийг тусган илүү бодит, хэрэгжихүйц, хамтын ажиллагаанд суурилсан баримт бичиг болгох үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.
Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр, менежер Б.Наранмандах нар стратеги төлөвлөгөө, агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний дунд хугацааны зорилт, төлөвлөж буй шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, уулзалтад хүрэлцэн ирсэн агаарын тээвэрлэгчдийн төлөөллийн саналыг сонслоо.














More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
