Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/143 дугаар захирамж, Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны А/45 дугаар тушаалын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд байршуулсан гадна зар сурталчилгаа, гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, зөрчил арилгах ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн компаниудын төлөөлөлтэй уулзалтыг Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хамтран зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Next post Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ