АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНСУ-д цөмийн шумбагч онгоц бүтээхийг зөвшөөрснөө мэдэгдлээ. Тэрээр энэ тухайгаа Truth Social олон нийтийн сүлжээн дэх хуудастаа “Би тэдэнд хуучирсан загварын биш, маневрлах чадвар бага, дизель хөдөлгүүртэй цөмийн шумбагч онгоц бүтээхийг зөвшөөрсөн” хэмээн жиргэжээ.
Сөүл тарифын хөнгөлөлтөд 350 тэрбум ам.доллар төлөхийг зөвшөөрсөн ба БНСУ-ын компаниуд АНУ-ын эдийн засагт 600 тэрбум “ногоон”-ы хөрөнгө оруулахад бэлэн гэнэ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн “Бидний цэргийн эвсэл урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон” гэж онцлон тэмдэглэв.




