“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг /2025.04.09/ ЦЕГ-ийн “Сүлд” чуулгын байранд танилцуулсан. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, дууссан юм. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн байдаг.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Шүүх бүрэлдэхүүний танилцуулсан шийдвэрийг дахин хүргэе.
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо.
Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол бусад хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно гэсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
