Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.
Ерөнхий сайдын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ТНАЛТ-д үүссэн асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт өгсөн.
Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хариуцан хяналт тавьж гүйцэтгэсэн “ТНАЛТ” төслийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэвийн ажиллуулахад шаардлагатай техникийн шийдлийг боловсруулан төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд үүссэн хуулийн болон бусад асуудлуудыг шалган тогтоох үүрэг бүхий Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ахлуулсан Хяналт шалгалтын баг ажиллуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан хоёр ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан ТНАЛТ-д газар дээр нь ажиллаж дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилтуудыг хийлээ.
Хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж захиалагч болон гүйцэтгэгч талууд гэмтэлтэй, солих шаардлагатай тоноглолуудыг баталгаажуулж, зарим хэсэгт технологийн сайжруулалт хийж, төвийн үйл ажиллагаанд гарч буй доголдлыг нэг мөр шийдвэрлэх замаар одоогийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадалд хүргэхээр тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна.
Хяналт шалгалтын баг нь ТНАЛТ төсөлтэй холбоотой бүх баримт материалуудтай танилцаж, эцсийн дүгнэлтийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.
Онцгой дэглэмийн хугацаанд төслийг санхүүжүүлэгчийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
