“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна.
2025 оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч, эхний 6 сарын байдлаар 10.2 сая тн нүүрс борлуулсан.Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хэрэгжүүлснээр 2025 оны 7 сард 2.6 сая тн нүүрс борлуулсан. Энэ нь оны хамгийн өндөр үзүүлэлттэй сар байсан бөгөөд мөн 1.0 сая тн нүүрсийг Хөрөнгийн биржээр арилжаалав.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа нь зөвхөн биржээр хийгддэг болсон бөгөөд 7 сард хийгдсэн 1.0 сая тн нүүрсний биржийн арилжааны 25 хувийг коксжих, 45 хувийг эрчим хүчний нүүрс, 25 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна. 7 сард нүүрсний 19 цахим арилжаа зарласны 84 хувийн борлуулалт амжилттай боллоо.
Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн зүгээс уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу борлуулалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, цахим байдлаар Хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
