“Хунт нуур” балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм.
Энэ талаар УДБЭТ-ын захирал МУГЖ Д.Алтанхуяг ярихдаа, “Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет бичсэн. Үүний дотроос “Хунт нуур” балетыг дэлхийн сонгодог балетын оргил гэж үздэг. “Хунт нуур” балетын 50 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг энэ сарын 26,27-нд урьж Буриадын театрын тавилтаар, 28-нд өөрийн театрын тавилтаар 203 дахь удаагаа тоглох гэж буйгаараа онцлогтой. ОХУ-ын Буриадын театрын ерөнхий балетмейстр ОХУ-ын гавьяат жүжигчин Дамбаев Баярто, балетын гоцлооч Ямада Харука, Ванданов Эльдар, Богданова Александра, Болтанов Алдар зэрэг 60 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирээд байна” гэв.
“Хунт нуур” балетыг 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, балетмейстер Б.Жамьяндагвын дэглэлт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзын ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байв. 50 жилийн өмнө анх удаа энэхүү балетын гол дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун (Одетта, Одиллия), Гавьяат жүжигчин Э.Оюунбат (Зигфрид), Гавьяат жүжигчин Н.Баатар (Ротбарт), Ардын жүжигчин О.Ганбаатар (Алиа салбадай) нар бүтээжээ.
Тус балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд балетын анхны болон 50 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудыг урьж хүндэтгэл илэрхийлэх аж.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
