Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчдыг цэргийн одон медалиар шагнахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол олголоо.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЦОГ ЖАВХАА, СҮР ХҮЧ БАДАРТУГАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажилгаатай танилцлаа  
Next post Амь үрэгдсэн баатруудыг эрж илрүүлэх хамтарсан хайгуулын экспедиц Дорнод аймгийг зорилоо