“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох албаныхан СХД-ийн 18-р хорооны СТ-4 орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус барилгын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, хяналт тавих асуудал “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны 03 сарын 24-нд шилжин ирээд байна. Тухайн барилгыг буулган, шинэчлэн барилгажуулах шаардлагатай гэсэн дүгнэлт 2016 онд гарч байжээ. Үүнээс хойш
Оршин суугч н.Батжаргал: 2023 оноос анхны төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн гүйцэтгэгч компаниуд хэд хэдэн удаа солигдож, барилгын гүйцэтгэл зогсонги байдалтай байгаа. Иргэдэд дахин төлөвлөлттэй холбоотой мэдээлэл дутмаг байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хувийн компаниуд иргэд, оршин суугчдад эргэлзээтэй мэдээлэл өгч, танай байгууллагыг хувийн компани мэтээр тайлбарлаж байна.
“Хур алтан өргөө” ХХК-тай гэрээ хийсэн айлууд хаалга, цонхоо аваад нүүчихсэн. Үүнээс болж бусад оршин суугчид хохирсон. Товчхондоо, биднийг зүгээр амьдарч байхад халуун хүйтэн ус тасалж, хөөгөөд гаргачихсан гэсэн үг.
СТ-4 орон сууц 27 өрхтэй. Үүнээс “Хур алтан өргөө” ХХК-тай 14 айл гэрээлсэн. Гэрээлсэн айлууд компаниасаа эхний үе шатад түрээсийн мөнгө авч байсан. Гэрээ хийгээгүй айлууд түрээсийн ч мөнгө байхгүй, хүнд нөхцөл байдалтай байгаа гэлээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Түрээсийн төлбөр, санхүүгийн чадавхи зэргийг харгалзан үзээд өмнөх алдааг давтахгүйгээр дараагийн компанийг энэхүү дахин төлөвлөлтийн төсөлд оруулж ирэх учиртай. Бид захиалагчийн хяналтаа тавьж, календарчлагдсан төлөвлөгөөгөөр ажлыг нь шахаад явна” гэлээ.




Next post
ХАА-н даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
