Нэг. Зорилго: Иргэд, хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, тусгаар тогтнол, эх хэл, түүх, соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэхэд оршино.
Хоёр. Уралдааны сэдэв:
“Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулах өндөрлөг”
Гурав. Хамрагдах хүрээ:
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага.
Дөрөв. Уралдааныг зохион байгуулах үе шат, хугацаа:
Болзолт уралдаанд оролцогчид зураг, төслийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цаасан болон цахим хэлбэрээр 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлнэ. Ирүүлсэн зураг, төслийг ажлын хэсэг сонгон шалгаруулж 3 төслийг байр эзлүүлнэ.
Дүнг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор Батлан хамгаалах яамны цахим хуудаст /www.mod.gov.mn/ нийтэлнэ.
Тав. “Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулах өндөрлөг” байгуулах болзолт уралдаанд тавигдах шаардлага:
Төрийн далбааны хэмжээ 6х12 метр, ишний өндөр 40 метрээс багагүй;
Суурийн хэмжээ урт, өргөн 5х5 метр, өндөр 1 метр, шаталсан хэлбэртэй байх;
Суурийг байгалийн чулуугаар бүрж, хана хэсэгт үндэсний онцлог, түүхийг харуулсан товгор хээ бүхий зураг барималтай байх;
Ойр орчимд иргэд суух сандал, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөх;
Гэрэлтүүлэг нь шөнийн цагт далбааг харагдахуйц байдлаар төхөөрөмжлөх;
Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай талбайтай байх;
Далбааны материал зориулалтын байх.
Зургаа. Уралдаанд ирүүлэх зураг, төслийн хэлбэр:
А3 хэмжээтэй цаасан дээр зураг, төслийг боловсруулах;
Төрийн далбааг намирч байх үеийн 3D “Анимейшн” байдлаар дүрслэн үзүүлэх;
Танилцуулгыг word хэлбэрээр үсгийн фондыг Arial 12-оор бичсэн байх;
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын туршлага, товч намтрыг хавсаргах ба зохиогчийн нэрийг эхний нүүрэнд бичсэн байна.
Хугацаа хожимдсон, удирдамжид заасан шаардлага хангаагүй зураг, төслийг хүлээж авахгүй.
Шалгарсан зураг, төслийг Батлан хамгаалах яамны веб хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан нийтэлж олон нийтэд хүргэнэ.
Долоо. Шагнал:
Нийт шагналын сан 35 сая төгрөг.
- Тэргүүн байр-1 (Өргөмжлөл, 20,000,000.00 төгрөг)
- Дэд байр-1 (Өргөмжлөл, 10,000,000.00 төгрөг)
- Гутгаар байр-1 (Өргөмжлөл 5,000.000.00 төгрөг)
Холбоо барих утас: 88093554, цахим хаяг: baterdene.e@mod.gov.mn
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
