Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хятадуудыг өмөөрч, хувь хүний өмчийн маргаанд оролцож, шүүхээс давсан шийдвэр гаргасан. Албан даалгавар нэрээр Хятадуудыг өмөөрч хууль зөрчтөлөө ноцтой үйлдэл гаргасан талаар баримт дэлгэе.
2024.01.16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 2 дахь хэсэг нь ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнд хаяглагдаж холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг шаардсан нь ноцтой хэсэг байдаг. А
Үүнд буюу уг албан даалгаврын:
2.1-т Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр БНХАУ-ын иргэн Hang Feilong, Zhang Dong нарыг Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснийг залруулж холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах”.
2.2 “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” дахь “саатуулах мэдээлэлд бүртгэгдсэн” гэсэн төлөв нь эрх зүйн зохицуулалтгүй байх тул тус мэдээллийн сангаас хасах, цаашид дотоод хяналтыг сайжруулах гэж бичигдсэн байдаг.
Хэрвээ уншигч та анзаарсан бол Б.Энхбаярын энэхүү албан даалгавар гээч нь Хятадын “Хуашинконстракшн Монгол” компанид илтэд үйлчилсний цаана авлигын шинжтэй үйлдэл байсныг нотлож байна.
Монгол Улсад орж ирсэн хятадуудыг Б.Энхбаяр яагаад орж ирээгүй болгох гэсэн юм бол.
Тухайлбал, УБЕГ-аас ХХЕГ-т 2023.05.05-нд 6/5111 албан бичгээр дараах мэдээллийг хүссэн байдаг.
Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тус газарт “Хуашинконстракшн Монгол” /ГХО/ ХХК-ийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
БНХАУ-ын иргэн Hang Feilong, Гүйцэтгэх захирал Zhang Dong нарын Монгол Улсын хилээр орж ирсэн болон гарсан талаарх мэдээллийг тус газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсье гэсэн байдаг
Хариуд ХХЕГ-аас 2023.05.29-ний өдрийн 2-4в/3098 дугаар бүхий албан тоотыг УБЕГ-руу хүргүүлсэн байна.
Үүнд: БНХАУ-ын иргэн Hang Feilong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2018.01.18-ны өдөо орсон,21-ний өдөр гарсан.
БНХАУ-ын иргэн Zhang Dong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019.11.30-ны өдөр гараад Чингис хаан агаарын замын боомтоор 2022.09.25- ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд тус тус авагдсан гэх мэдээллийг УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригт хүргүүлжээ.
Баримтаас харахад БНХАУ-ын хоёр иргэн хоёулаа Монгол Улсад ирсэн болохыг нь ХХЕГ-ын лавлагаа нотлоод байхад Б.Энхбаяр яагаад Хятад иргэдийг Улсын хилээр орж ирээгүй мэтээр албан даалгавар үйлдэж ХХЕГ, УБЕГ-ын ажилтнууд Монгол Улсын хуулийг мөрдөж ажилласных нь төлөө хариуцлага ногдуулахыг даалгасан нь хэрээс хэтэрсэн үйлдэл гэж үзэхэд хүргэж буй юм. Тиймээс хятадуудад илтэд давуу байдал олгосон Б.Энхбаярыг шалгах цаг нь болсоныг шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд анхааралдаа авах цаг болжээ!!!
Тэгэхээр Б.Энхбаярт шүүхээс давж элдэв янзын шийтгэвэр, албан даалгавар хэрэгжүүлэх эрх түүнд байхгүй гэдгийг тэр хэнээс ч илүү мэдэж байгаа. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн илтэд нэг компанийн талд үйлчилж, хувийн өмчийн хөрөнгөд халдаж Хятадуудад үйлчилсний цаана асар их мөнгө, авлигын асуудал байсан гэдгийг түүний албан даалгавар нотолж байна.
Шуудхан хэлэхэд Б.Энхбаяр сайдаар ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын иргэний “Хуашинконстракшн Монгол” ХХК-д хуулиар олгоогүй давуу байдлыг бий болгосон нь түүнийг шалгах хангалттай үндэслэл.
Тиймээс алхам бүртээ шударгын дүрд тоглож яваа Б.Энхбаярыг АТГ болон тусгай субъектийнхэн шалгах цаг нь иржээ.
Бид дараагийн удаад сайд асны хэвлэлд өгсөн Засгийн газрын тогтоол нь ганцхан “Аюуд” ХХК-нд зориулагдсан тогтоол байсан уу гэх баримтыг хүргэх болно.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
