Завхан аймгийн Орон нутаг судлах музейгээс соёлын бүтээлч сарын хүрээнд буган чулуун хөшөөг таниулах сургалт хөтөлбөрийг зохион байгуулжээ.
Сургалт хөтөлбөрт МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес, Мэдээллийн Технологийн сургуулийн оюутнууд оролцож буган чулуун хөшөөний талаарх сонирхолтой мэдээлэл, баримтын тухай мэдэж, буган чулуун хөшөөний онцлог түүхийг харуулсан бүтээлүүд урлажээ.
Энэ үеэр ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд Монгол улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг бүртгэсэн талаарх мэдээлэл болон гарал үүсэл, ангилал, он цагийн талаарх мэдээллүүдийг аймгийн Музейн Боловсролын ажилтан П.Сувд, тайлбарлагч О.Оюунцэцэг нар өглөө. Энэхүү сургалт хөтөлбөр нь хүүхэд залуучуудад түүх соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх онцлог, зорилготой юм.
Буган чулуун хөшөө нь бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал.
Тиймээс эртний нүүдэлчид, бидний өвөг дээдэс ямар соёл уламжлалтай байсан талаарх сонирхолтой судалгаа, түүхүүдийн талаар сургалт хөтөлбөрийн үеэр хүүхэд залуучуудад таниуллаа. Энэ удаагийн сургалт хөтөлбөрт оролцсон оролцогчид минь ч идэвхтэй оролцож сонирхолтой судалгаануудын талаарх илүү баримтуудыг биднээс асууж байсан нь сайшаалтай юм. Оролцогчид баатарлаг өвөг дээдэстээ зориулагдсан тахил тайлгын зориулалттай хүн хөшөө, нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог, аймгийн толгойлогч-язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө гэж юу болох.
Тахилгын байгууламжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийн талаарх сонирхолтой түүхүүдийг сонсож, танин мэдэж авсныхаа дараа өөрсдийн гараар буган чулуун хөшөөний макет загварыг өөрсдийн ойлгож мэдсэнээр бүтээж оролцсон юм.
Цаашид энэхүү боловсролын хөтөлбөр, сургалтыг их дээд сургууль ерөнхий боловсролын сургуулиудад тогтмол хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэж Завхан аймгийн Музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.
Завхан аймаг нь буган чулуун хөшөөгөөрөө алдартай. Энэ оны Хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 дурсгалыг “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д нэмсэн байна. Уг жагсаалтад 197 дурсгал бүртгэлтэй байдаг. Үүний нэг нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг юм.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хамгаалалтад 22 дурсгал байна. Харин улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг бүртгэснээр тус аймаг улсын хамгаалалтын зэрэглэлтэй 7 дурсгалтай болсон юм.
Тодруулбал, Богдын голын Мөнгөт хясаа нэртэй газарт орших дөрвөн хүний зураг бүхий чулуун хөшөө, Баянтэс сумын хөх хошууны Боомын булшнууд, Цэцэн-Уул сумын Янживын шилд орших хүн чулуун хөшөөнүүд, Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө, Яруу сумын Яруугийн голын эрэгт орших хүн чулуун хөшөөнүүд, мөн сумын нутагт орших Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө, Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг гэсэн 7 дурсгал улсын хамгаалалтад бүртгэгдсэн байна.
Ер нь дурсгалуудыг улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх. Тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа нэмж дуулгав.

Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө

Оюутнууд хөтөлбөрийн үеэр буган чулуун хөшөө урлажээ

Хөтөлбөрийн үеэр урласан хөшөө дурсгалуудынхаа талаар оролцогч бүр мэдсэн сурсанаа тайлбарлажээ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
