Завхан аймгийн төв Улиастай сумыг улсын төсвийн 550 сая төгрөгийн өртгөөр камержуулж бүрэн ашиглалтад оруулжээ.
Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайд хөдөлгөөнт болон дугаар таних камер 10 ширхэг, чиглэлийн камер 332 ширхгийг байршуулж, камержуулалтын ажлыг “Төгс электроникс”ХХК хийжээ.
Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн 24 сумын хэмжээнд байгаа камержуулалтыг шалгах, бүртгэх, ажиллагаагүй байгаа камеруудыг засах, шинээр нэмж тавих зэрэг ажлыг эрчимтэй хийж эхэлсэн.
Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 18 сумын төвийг бүрэн камержуулсан байна. Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 660 гаруй камер суурилуулжээ. Эдгээрийн 86 хувь нь хэвийн ажиллагаатай, харин үлдсэн хувь нь ажиллагаагүй байна. Мөн аймгийн орох, гарах замуудад дугаар таних болон хөдөлгөөнт камер суурилуулсан байна.
Камержуулах ажил бүрэн дуусаж ашиглалтад орсноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд амар тайван орчин бүрдүүлэх. Автозамын хөдөлгөөнийг хянах, хүрээлэн байгаа орчны гэмт хэрэгтэй тэмцэх. Олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, хүүхэд хамгааллын олон талын эерэг үр дүнг авчирдаг.
Аймгийн төвийн камержуулалтын нэгдсэн төвийг аймгийн Цагдаагийн газарт байршуулан хянах юм гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Чигийн болон, 360 градус эргэдэг хөдөлгөөнт хяналтын камер 10 ширхгийг суурилуулжээ
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
