Монголчууд сониуч. Тэр дундаа гэнэт баяжиж, аархаж саагихыг  онцгой  анхаарна.  Монголчуудын ийм занд дөрөөлөн  гарч  ирсэн  Хархүүгийн  Мандахбаяр  гэх  хөлгүй баян  эр  гэнэт  тодров, Монголд. 

Аль нэг аймгийн ойн баяр наадмаас дутахааргүй хөлтэй  хурим найр  хийн,  өнгөтэй өөдтэй яваа,  урлаг, спортын амжилт гаргасан хэн бүхэнд л шахуу байр бэлэглэж байна  хэмээн бүхий л  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч. 

Сэтгүүлчдийг өндөр цалин байр, машин амалж ажилдаваад л сайт, сонин, телевиз худалдаж авч, Зиндаа хэмээх роман шиг зузаан сэтгүүл хэвэлж тараагаад л…  чадалтай, уншигч, үзэгчтэй  сэтгүүлч бүхэн  Мандаа захиралдаа хайр зарлаж,  ажилд орлоо, машин байр бэлэглэлээ… гэдэг пост цацаад л… 

Тэр бүү хэл түүний барьж буй гэх хотхонд байр захиалвал  “Тоёота Ланд Крузер” машин  үнэгүй бэлэглэнэ гэж сурталчилж байв. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг хойно  Хархүүгийн Мандахбаярын өгөөмөр өглөгч,  хөлгүй баяны дүр бодит байдлаас зөрүүтэй болох нь даруйхан баригдаж,  хөлгүй баяны үнэн нүүр тодорч,  өнөө их баяр хөөрийн постууд өр нэхсэн, хулхидуулсан гомдсон өнгөөр солигдож,  байр, машин авна гэж очсон сэтгүүлчид ажлаасаа гарсаар өнөөдөр Мандахбаярын гэх хэвлэлийн байгууллагууд цөөн хэдэн үнэнч,  итгэл  нь  тасардаггүй  сэтгүүлчдийн нуруун дээр дөнгөн  данган ганхаж байгаа нь худал биш. Хамгийн эмгэнэлтэй нь мэргэшсэн хуульч, өмгөөлөгч хүртэл Мандахбаярт хулхидуулж таван жил хөдөлмөрөө мөлжүүлсэнээ хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн юм.  Ингээд Хархүүгийн Мандахбаяр гэгч алдартай  зальжин  этгээдийн  фактын  сануулья,  уншигчиддаа.

1. 2023.01.25. 

Өмгөөлөгч Г.Балжмаа, Хоосон амлалтаас болоодтаван жилийн амьдралаа алдсандаа харамсаж байна.  Хүмүүст  дандаа  байр  амладаг ч  өгдөггүй. 2021 онд  “Эрхэт Монгол”  группээс  олон  хүнийг байрны  урьдчилгаа,  хоёр,  гурван  байраар  шагнасан.  Миний  хувьд  үнэхээр  тэр  өргөмжлөлөөс  нь ичсэн. Бидний хамтран ажиллах гэрээ нууцлалын зэрэгтэй гэрээ байсан юм.  Намайг хоёр өрөө байраар шагналаа гэхэд нь өргөмжлөлийг  нь гарч авсан. 

Надаас гадна маш олон ажилтан байлаа. Хувийн компанид нь ажиллаад удаагүй, хүмүүс нь намайг таньдаггүй байхад байгууллагынхаа шилдэг ажилтан болгосон. Залилан мэхлэх арга нь ингэж эхэлдэг. Таөөрөө ингэж хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн…Сэтгүүлчдийг өмгөөлөөд 600 гаруй сая төгрөгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлүүлсэн.  Миний хийсэн ажлууд зураг,  баримттайгаа байгаа.  Хоёр сэтгүүлчийг  дөрвөн сая төгрөгөөр  торгуулж,алдаа гаргасан. 

Цалингаа өгөхгүй байсан ч сэтгүүлчдийг өмгөөлөх ажлаа миний хувьд хийсээр л байсан. 

Үүнээс өөрөөр Х.Мандахбаяр гэдэг хүнийг хохироосон зүйл байхгүй. 

Надтай адилхан залуухүмүүс битгий алдаасай гэж бодож байна.

“ЭрхэтМонгол” групп-т ажилд  орох  гэж  байгаа  хүмүүс байвал  Х.Мандахбаяр  гэдэг  хүн бол  худалч. Амласан амлалтаа биелүүлдэггүй. Х.Мандахбаяр гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүйолон хүний цалинг өгдөггүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нь хасаж авсан хэрнээ төлсөн гэж бүртгэдэггүй Олон төслийг зэрэг эхлүүлсэн байгаа. Тухайн төслийг хамтран гүйцэтгэж байгаа компанийн захирлуудад өмгөөлөгчөө хуурч  байгаа  та  бүхнийг яаж ч  хуурч  мэднэ шүү  гэдгийг  хэлмээр байна… 

2. 2023.08.02. 

Инфлюнсерүүд сурталчилж, Х.Мандахбаярын эхлүүлсэн  “Хайрын хот” хороолол захиалгаа аваад жил гаруй болсон ч барилгын сууриа ч тавиагүй байв. Хан-Уул дүүргийн 14-р  хорооны  нутаг  дэвсгэрт “Эрхэт Монгол” групп “LOVE CITY”  2224 айлын  хаус хорооллын  төслөө өнгөрсөн  2022 онд эхлүүлж тус оны  гуравдугаар сараас олны танил Д.Одзаяа,  С.Заяа  нараар  сурталчилгаагаа  хийлгэж, шууд захиалга  авч эхэлсэн.

 Ингэхдээ хаус тус бүрийн загвараас хамаарч  үнийн дүн  мкв нь  1 сая  800 мянган  төгрөгөөс  эхэлж байжээ. Мөн удахгүй ашиглалтад  орно,  барилгын  ажил  эхэлж  байгаа гэх тайлбаруудыг  худалдан  авагчдадаа  өгсөн байдаг. 

Гэтэл тус хороолол одоог хүртэл ашиглалтад ороогүй  бөгөөд  барилгын сууриа ч  тавиагүй байгаа юм. Улмаар 30-100  хувийн төлөлт хийж,  баригдах хаус худалдан авсан иргэд удаа дараа гомдол мэдүүлж,  өргөдөл  хүргүүлсэн ч  өдийг  хүртэл  үр дүнд хүрээгүй хэвээр байна. 

Харин “Хайрын хот” хаус төслийн хохирогчид, “Хайрын хот” хотхонд Одзаяа, Заяа нарын сурталчилгааг харж хаус авахаар болсон. Сурталчилгааны үеэр тэд “Маш гоё хотхон баригдаж байгаа. Хурдан ашиглалтад орно” гэсэн. Тиймээс 2022  оны  гуравдугаар  сард  захиалга өгсөн.  Тэр үед мкв нь 1 сая 800 мянган төгрөг. 100 хувь төлөх юм бол 1 сая 860 мянга гэж байсан.

 Тиймээс 10 мкв байшин авсан. Түүнээс хойш ашиглалтад ороогүй. Иймд бид таван удаа өргөдөл өгч, гомдол гаргасан. Очих болгонд манайх удахгүй эхэлнэ. Жааханхүлээж бай. Тавдугаар сард барилгын ажил эхэлж байгаа. 

Есдүгээр сард ашиглалтад орно гэсэн. Гэтэлсая наадмын өмнө очиход шинэ зураг төсөл гараад мкв нь 4 сая болсон гэсэн. Бид бол тэгж авч чадахгүй. Маш  гомдолтой  байгаа.  Мөнгө өө авъя гэж маш өргөдөл өгөхөд,  дахин хувилж  байна гэдэг.  Мөн манай  захирал  гадагшаа явсан, ажилтай яваа гэхчлэн  янз  бүрийн  шалтаг  хэлсээр  байгаад  өдийг хүрсэн гэв. 

3. 2023.08.22

“Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлд эрхлэгчээр мөн л орон сууц, автомашин өгнө гэх амлалтаар уригдан ажиллах болсон сэтгүүлч Адьяасүрэн  байр,  машин  авах нь  бүү хэл  6 сар  огт цалин  авалгүй  ажилласан  тул  ажлаасаа  гарсан тухайгаа  нийгмийн  сүлжээнд  нийтлэв.  Түүний нийтлэлийн доор мөн л  Х.Мандахбаярын  компанид ажиллаж  байгаад  гарсан  ба  нийгмийн  даатгалаа шимтгэлээ  цалингаасаа  хасуулсан ч  огт  төлүүлж чадаагүй  олон  ажилчид  нэр,  нүүрээ  гарган  байж сэтгэгдлээ  бичсэн  байлаа.  Хархүүгийн  Мандахбаяр ч  уг  постны  доор  компанийн  ажилчдынхаа  нийгмийн даатгалын  шимтгэлийг  төлөөгүй,  нийгмийн  даатгалд их  хэмжээний  өртэй  байгаагаа  хүлээн  зөвшөөрсөн байв. 

Харамсалтай нь  ажилчид  болох  сэтгүүлчид олон  сарын  турш  огт  цалин  авахгүй  байх,  компани нь нийгмийн  даатгалын  шимтгэлийг  төлөөгүй  тул  бүх төрлийн  зээлэнд  хамрагдаж  чадахгүй  байх,  орон сууц,  автомашин  зэрэг  хэрэглээний  зээлээ  төлж чадахгүй  их  хэмжээний  торгуульд  унах  гэх  мэтээр ихээхэн  хохирдог  байна.  Эндээс харахад компанийн ажилчиддаа  цалинг нь  өгөхгүй  хохироодог  хүн  бүхэл бүтэн  аймаг  удирдахаар  санаархаж  байна  гэдэг хэрээс хэтэрсэн ТЭНЭГРЭЛ мөн биз.

4. 2024.02.21. 

2019  оны  дөрөвдүгээр  сард  Энхтайвангаар  өөрийн зуслан  дээр  баримал  хийлгэхээр  хугацаа,  үнэ хөлсөө тохироод  эхлүүлсэн.  Эхэлсэн  хугацаанаас  санхүү,  цаг  хугацаа  нь  даваад  жил  7 сарын дараа арай гэж нөгөө  баримал  маань  дууссан юм.  Түүнээс  хойш манай  хашаанд  байсан  баримлыг   хийж  өгсөн  залуу маань  гэнэт  гарч  ирээд  “Би  танд  хамаагүй  бага  үнээр хийж  өгчээ.  Илүү  үнэтэй  байх  байжээ”  гээд  гараад ирсэн.  Манай  хашаанд  хоёр,  гурван  жил  болж байгаа  баримлыг  тэр  хүн  худалдаад  авлаа  гэхээр миний  хувьд  ойлгомжгүй  санагдсан л даа.  

Тиймээс би  “Тийм зүйл байхгүй”  гэдгээ бас хэлсэн.  Өгчих л дөө  гээд  хоёр ч  удаа  ирж  гуйсан.  Гэтэл  их  эрдсэн байдлаар  “Та  өгөхгүй  бол  би  өөрөө  авнаа” гэж хэлээд  явсныг  нь  би  ойшоогоогүй  юм.  Гэтэл  2021  оны  намар  гэртээ  байж  байтал  манай  зуслангийн хаалгыг  20, 30 хүн  хүчээр   эвдэж ороод,  манай ажилтнуудыг  газар  хэвтүүлж  байгаад  машин  краноруулаад  нөгөө  шувууг  тайраад  аваад  явах  гэж байна.  Би ч  сандраад  замдаа цагдаа дуудсан.  Маргааш нь 50,60 машин цугласан, 100-аад  хүн ирсэн  байсныг  цагдаагийн  байгууллага  тухайн  үед зогсоосон  ч  хүч  түрэмгийлээд  манай  хөшөөг хулгайлаад  явчихсан.  Гэгээн  цагаан  өдөр  зуслангийн манаачийг  хүлж  хаяад  хөшөө  хулгайлж  байгаа  хүн хүн  алахаас ч  сийхгүй юм байна гэдгийг ойлгож айсан  учир  цагдаад  мэдэгдээд  шалгуулж  байгаа.  

 Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours