Монголын заяа их дээ, Мандахбаяр мэтийн сүнсээ шунал гэдэг шулмасанд худалдаж, баяжихсан гэсэн мөрөөдөлдөө дөрлөгдөж хамгаа барж яваа хүн дүрстэй чөтгөрт орон нутгийг удирдах эрх мэдлийг атгуулж, нутгийнхаа ясыг цайлгаж, голыг харлуулахгүй гэдэгт итгэж байгаа шүү, Өмнөговьчуудаа.
Говийн хүмүүсийн уужуу ухаанаар эрх мэдэл албан тушаал эх дэлхийн хөрсөнд нуугдсан эрдэнэс баялагт шунасан өлөн харцыг анзаарсан ч үл мэдэгч болон өнгөрүүлж, итгэл үзүүлэх тэр цагт хүсэлд нь хясал тавихаа андахгүй биз ээ, говийнхон маань. Энэ ч утгаараа Мандахбаяр гэх сайхан нэртэй саар бодолтой этгээдэд өмнөх хугацааны сонгуульд итгэл өгч, сонгож байсан нь даанч үгүй. Гэтэл итгэлийг нь хэзээ ч олж байгаагүй атлаа өнөө хэр зүтгэж, заавал авна хэмээнзүтгэлэх Хархүүгийн Мандахбаярын хар шуналд СОНГОХГҮЙ байхад л болох хамгийн шударга хариулт юм. Мэдээж энэ хариултыг Өмнөговьчууд харин ч сайнөгдөг, энэ удаа ч мөн өгөх биз ээ.
Х.Мандахбаярын хувьд газар гишгиж эрх мэдлийн амтыг мэдэрсэн амьдралынхаа хорин жилд амсаж амталж, үнэрлэж үзсэн бүхэн нь савангийн хөөс байсан. Учир нь буруу аргаар олсон бүхэн нь нүдээнээхийн зуурт замхарч алдагддаг байсан учир хий хоосон баяжих мөрөөдөл нь хэдхэн төгрөг ороод гарсан хоосон түрийвч шиг л шалдан ширээн дээр хэвтэж үлддэг байв. 2000 оны эхээр Хадгаламж зээлийн хоршоо гэх луйварт өртөөгүй Монгол хүн цөөнбиз. Нийтийг хамарсан энэ аймшигтай луйварт цэгтавьж, Хадгаламж зээлийн хоршоогоор мөнгө угаасан бүхэн шоронд орж, зарим нэг нь өөрийн болон бусдынамийг хөнөөж байсан тэр үед Хархүүгийн Мандахбаяргэх энэ этгээд уснаас хуурай гарсан байдаг. Бахархахаас илүү айдас хүрэм байгаа биз дээ. Зиндаа Хадгаламж зээлийн хоршоогоо сан болгон өөрчилж, сэтгүүлзүйн салбар руу орж ирэн сайт, сонин, сэтгүүл, тв хүртэл байгуулан \байгуулах гэж дээ, их мөнгөамалж худалдаж авсан нэртэй бужигнуулаад л\ сэтгүүлчдийг өндөр цалин, байр машин амалж ажилдаваад л… амархан хялбархан баяжих, өндөр цалинтай сайхан хангамжтай… хүн болгоны л мөрөөдөл учир Мандахбаярын уулзалтад очиж ятгалгад орсон сэтгүүлчид бүгдээрээ хууртсан, хамгийн аймаар нь насны ялгаа, ажлын туршлага хамаарахгүйгээр очсон сэтгүүлч бүхэн хууртсан, мэхлэгдсэн. Тэр бүү хэл эрхзүйн мэдлэгтэй, өдөр бүхэн шахам залилан мэхлүүлж хохирсон иргэдийн хэргийг өмгөөлж шүүх хуралд ордогтуршлагатай өмгөөлөгч хүртэл Мандахбаярын сайхан амлалтад итгэж хохирогч болж байв… ёстой аатай мэхлэнэ гэж энийг л хэлдэг байх…
Тархинд нь багтаж аманд нь орж л байвал мөнгө гэж харж, мөрөөдлөө биелүүлэх сэжим хэмээн нүдээ анин зүтгэлсэн өнгөрсөн хугацаанд Хархүүгийн Мандахбаяршиг баян хүн байсангүй шигээ Хархүүгийн Мандахбаяршиг луйварчин ч бас байсангүй. Хамгийн гайхалтай ньтүүнд луйвардуулсан бүхэн нүдэндээ нулимстайамандаа хараалтай үлдэх атал тэр олон хүниймөрөөдөл, хүсэл, цалинг үзүүр тохой хүрэхгүй биедээшингээсэн Мандахбаяр эгээ л баян хүн шиг балхалзаж, эрх мэдэлтэн шиг ханхалзаж, ичих үгүй төрсөн нутагминь хэмээн сайхныг ярьж шүлсээ залгин Өмнийнцэнхэр говийн хөрсөнд нуугдсан эрдэнэс бүхэнд шунажшөнө унтаж чадахгүй өдөр сууж чадахгүй тачаадажявна.
Манай урлаг соёлын одод өөрсдөө мөнгө олж л байвалюу ч хамаагүй сурталчилна. Залилангийн үйлдэл байжцаана нь маш олон хүмүүс хохирсон ч эргээд хэн ч хариуцлага хүлээхгүй. Х.Мандахбаярын “ГрандМаршал” хотхоны рекламанд энэ үнэтэй машиныгазтандаа өгөхийн тулд тэр байрны захиалагчид хямдбайшин авах ямар ч боломжгүй юм л даа. Машиныүнийн нэг хэсэг өөрөөс нь гарна гэдэг тодорхой биздээ. Бархүү, Одноо гэх эхнэр нөхөр хоёр жүжигчин”Маршал гранд ” хотхоныг өөд уруугүй рекламдсааролон хүмүүс хохироход хувь нэмрээ оруулжээ. Х.Мандахбаяр хэмээх Хадгаламж зээлийн хоршооноосэхэлсэн алхам бүр нь “хулхины” ийм нөхөр манайсэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч болж, улмаарМАН Өмнөговь аймгаас УИХ-д нэр дэвшүүлж байсангээд л бод доо.
Төрд намын ард нуугдаж ямар ч “луйварчин” гарахгүйгэхийн баталгаа байхгүйг л энэ үйл явдал харуулжбайгаа юм. Урлаг соёлын одод минь мөнгөний төлөөийм илт луйврыг битгий дэмжиж, нүгэлд үйлдээч. Хүмүүсийн зовлон дээр боссон мөнгө юм болох уу?
Та нар нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй болохооссохорын газар сохор явах эрхгүй хүмүүс шүү.
+ There are no comments
Add yours