УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Хамтарсан Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хууль зүй, дотоод хэргийн яамыг Ардчилсан намд өгсөн нь багагүй дуулиан дэгдээсэн ч тус яамны сайдаар томилогдсон О.Алтангэрэл хуульчийг олон нийт эергээр хүлээн авсан нь шударга ёсоор ангаж цангаж байгаа энэ цаг үед “залуу хуульч” шударга ажиллаж чадна гэсэн итгэл хүлээлтийнх гэж харж болохоор.
Учир нь өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хувьд тоо тоймгүй хулгайн талаар Төрийн ордонд хэд хэдэн удаагийн СОНСГОЛ зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг татаж байсан ч гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, сонсголоос гарах нүдэнд харагдаж гарт баригдах ҮР ДҮН байхгүй байсан нь олны итгэлийг бууруулсан. Яг л цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэдэг шиг дуулиан ихтэй зарлагдаж, цөс хөөргөсөн рекламаар олны анхаарлыг татсан СОНСГОЛуудын ард улс төрчдийн хоржоонтой “хөтлөлцөн” явагдаад байгааг хэчнээн нууж дарсан ч иргэд мэдэрч мэдэж байсан учир Б.Энхбаярт итгэх итгэл иргэдийн дунд унаж, алга болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь Хөгжлийн банкны асуудал гэхэд шүүхийн шатнаас эцэслэн шийдвэрлэгдээгүй, жагсаал цуглаандаа хүртэл хүргэж байсан нүүрсний хэдэн их наядын хэргийн холбогдогч нарт хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага гар утас хулгайлсан иргэнд хүлээлгэж байгаа хариуцлагаас хөнгөдсөн нь худлаа биш.
Хамгийн гол нь төрийн өмч хөрөнгийн завшсан, нийтийн боломжийг хулгайлсан этгээдүүд төрд учруулсан хохирол төлбөрөө хэрхэн барагдуулсан вэ гэдэг асуудал тун эргэлзээтэй. Эдгээрээс дутахгүй ард иргэдийн эгдүүцлийг хүргэсэн ногоон автобусны дуулиант хэрэг, төрөөс тендер төсөл авч хөлждөг, албан тушаалаа ашиглаж авлига авч ард иргэдийн боломжийг хулгайлсан сайд, гишүүдийн холбогдсон дуулиант хэргүүд… гэх мэтээр олон илчлэгдсэн хэргүүдийн хувь заяа хэрхсэн нь тодорхой хөвөрч буй учир Б.Энхбаяр гэх хүнд итгэх итгэл асар унаж, эрх баригч намаас өөр улс төрийн хүчин тэр дундаа Ардчилсан намын нөлөө бүхий хуульч Хууль зүй дотоод хэргийн яамны сайдаар томилогдож байгааг эергээр хүлээн авч байгаа энэ цаг үед ажлаа зөв өнцгөөс хариуцлагатай эхлэх тэр дундаа албан тушаалтнуудын томилгоог зөв хийх нь шинэ сайдын хувьд машид бодож хийх ажил юм.
Түүнчлэн ажлаа аваад 30 хоноогүй шахам, салбартаа хийх шинэчлэлийн талаар олон нийтэд танилцуулж амжаагүй байхад олон нийтийн бухимдлыг төрүүлсэн хэд хэдэн хэрэг гарсан нь нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэхийн тулд салбараасаа эхлэх ёстойг тод томруун харуулж өглөө.Үндсэн хуулийн амин чухал зохицуулалт бол Хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх явдал. Ардчиллын амин сүнс нь хүний эрхийн асуудал байдаг. Монголд Хүний эрхийн асуудлыг зүйрлэвээс эмнэлэгт сэхээний өрөөнд амь тэмцэж байгаа нэгэн шиг болсон энэ хүнд нөхцөлд аливаа асуудлыг тунхаглаж шоудах биш бодит болгон хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллах нь хамгийн чухал.
Гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан 21-хэн настай залуу төрийн хамгаалалтад байхдаа амь насаа алдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийг өмгөөлөгчгүйгээр хэргийг шүүн тасалж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа энэ хатуу зөрчилт нийгэмд гэрэл гэгээ, итгэл үнэмшлийг бий болгоход шударга зарчимч хандлага, асуудалд эергээр харж шийдвэрлэх гарц олдог ЭРҮҮЛ сэтгэхүйтэй мэргэшсэн, эзний хамааралгүй хуульч хэрэгтэй. Олны шүүмжлэлийг дагуулсан бодит баримтууд хуулийн байгууллага өөрөө хүний эрхийн мэдрэмжгүй, иргэдийн эрхийг үл хүндэтгэж, төрийн эрх ямбыг хэтрүүлдэггүй багийн ажиллагааг шинэхэн томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас олон нийт хүлээж байна. Хууль зүйн сайдаас иргэд олон нийт хамгийн түрүүнд хүмүүнлэг, иргэнлэг, хүний эрхийг хүндэтгэсэн хуультай нийгмийн төлөвшүүлэхийг хүсэж байна. Тэр дундаа хуулийн байгууллагын алба хаагчид иргэдийн хууль ёсны эрхэд халддаг үйлдлийг таслах зогсоохыг шаардаж байна, О. Алтангэрэл сайдаа…
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
More Stories
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
