Хууль зүй, дотоод хэргийн яамыг Ардчилсан намд “өгсөн” Л.Оюун-Эрдэнийн “алсын хараа”-г шүүмжлэхээ азная. Учир нь энэ салбарыг АН-аас “авч явах” боловсон хүчин хэр байгаа билээ гэдэг нэгдүгээр асуудал юм. Хэдийгээр “хүн халахгүй, бла бла…” гэсэн яриа хийгдэж уг салбарыг Ардчилсан намд “өгсөн” ч олдсон боломжийг ашиглаж “хүнээ байршуулж” ажлаа хийх нь тухайн яамыг авсан хэний ч эрхийн асуудал. Энэ утгаараа О.Алтангэрэл сайдад албан тушаалын олон томилгоо хийх эрх нь бий…Үүнд мэдээж уг албан тушаал дээр хэр удах огт хамаагүй, олдсон цаг хугацаанд л “амжуулах” маш чухал. Иймээс ямар хүмүүс ямар албанд ирэх бол гэсэн хүлээлт хуулийн мэргэжил эзэмшсэн “намын идэвхтэй” хэн бүхний анхаарлыг татаж буй. Ингээд О.Алтангэрэлийн хариуцсан салбарт одоогийн байдлаар “хүлээлтэд” байгаа хуульч мэргэжилтэй, албан тушаалд “очсон” хийгээд очихоор хүлээж байгаа хүмүүсийг танилцуулъя…

  1. Б.Өнөрбаяр. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орон тооны зөвлөх, Авлигатай тэмцэх газар, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан багш хуульч. Б.Өнөрбаярын хувьд багш хуульч, судлаач гэдэг үндсэн имижтэй хүлээн хүлээн зөвшөөрөгдсөн хуульч. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шүүхийн шинэчлэлд оролцож, 2024 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн. Нэг ёсондоо, улс төр, хууль зүйн салбарт өөрийн хүрээтэй. Энэ утгаараа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөгчгүйгээр намаасаа гарч ирсэн. Харин сайдтайгаа зэрэгцэх шахам “томилогдсон” түүний хувьд Төрийн нарийн бичгийн дарга хэмээх хариуцлагатай албан тушаалаа бататгаж чадахгүй өнөөдрийг хүргэсэн нь сонин. Магадгүй, түүний хувьд салбарын сайдтайгаа “ана мана” үзэлцдэг хуульчийн байр суурь өнөөдрийн томилгоонд багагүй саад болж байгаа яриа дэгдээд эхэлсэн нь оргүй биш юм. Үнэхээр сайдаасаа илүү ажиллах төрийн нарийн анх удаа хариуцлагатай алба хашиж байгаа сайдад халтай байж мэдэхийг хэн мэдэхэв, хэцүү л дээ, хорвоо бөөрөнхий…
  2. О.Баасанхүү. УИХ-ын гишүүн асан. Хууль зүйн өмгөөллийн салбарт 14 жил ажилласан туршлагатай хуульч түүний хувьд Н.Энхбаяр хэмээх том хамгаалалтын ээлжит нэг оймсонд “хавчуулагдаж” хууль тогтоох байгууллагад орж ирсэн түүхтэй ч парламентад найман жилийг өнгөржүүлж амжсан. Иргэдэд бас ч үгүй танигдсан О.Баасанхүүгийн хувьд өөрийн нүүр номоор дамжуулан Цагдаагийн байгууллагыг иргэнлэг болгохыг шаардаж, тус байгууллагын Тэргүүнээр ажиллах мэдлэг туршлага байгаагаа бичиж амбицаа илэрхийлээд буй. Олон нийтийн зүгээс Цагдаагийн байгууллагад салхи оруулах хэрэгтэй гэж хандаж байгаа ч Цагдаагийн байгууллагын тухай хуулиар энэ салбарын удирдлагууд салбартаа 15-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хуульчилж өгсөн байдгийг мэдсээр байж ингэж хашхирч байгаа түүний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яам “лам олдохгүй бол буцахдаа…” гэдгийн үлгэрээр агентлагуудын аль нэгэн даргад амжиж шургаж чадахгүй бол… гэсэн хоёр сумаар нэг туулай буудах гэсэн зальжин арга байж ч болох. 2024 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж өвдөг шороодсон түүний хувьд улс төрийн “шарх” нь хөндүүр ихтэй байгаа учир хаа холын зүйлийг бодож ойрын дов руу буудсан шигээ АН-ын дарга нарт өөрийгөө сануулж буй орхигдох магадаллаа мэдэрсэн хөгшин улс төрчийн араншин гаргаж байгаа нь нүдэнд тороод буй л…
  3. Р.Булгамаа. Хүний эрхийн чиглэлээр тууштай ажиллаж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, өмгөөлөгч. Олны анхаарлын төвд байсан онц ноцтой олон хэрэг дээр иргэдийн эрхийг хамгаалж ажилладаг туршлагатай, өрөвч өмгөөлөгч гэгдэг Р.Булгамаагийн хувьд  хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, хөлдүү салбартаа жим гартал зүтгэж яваа хуульч бол яахын аргагүй мөн. Нийгмийн тулгамдсан асуудлууд хийгээд хүний эрх зөрчигдсөн асуудлууд дээр зоригтой дуугарч, бодлого шийдлийн талаар хүчтэй дуу хоолой болдог гэж түүнийг үнэлдэг учир  2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших байх гэсэн хүлээлт байсан. Харин энэ сонгуулиар намын хууль зүйн асуудал хариуцаж ажиллахаар нь аль нэгэн салбар хариуцах нь дээ гэсэн хүлээлт байсан байх, нийгэмд. 

АН-аас мэргэжлийнхээ онцлог, салбарынхаа үүргийг сайн мэдэрдэг, хариуцлагатай ханддаг түүний хувьд “өдөрт нэг охин хүүхэд бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын хохирогч болж байгаа…” талаар нийгэмд шүгэл үлээж, хүүхдийн эрх хамгаалалд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажилладаг, нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэх үүргээ маш сайн мэддэг хуульч. Хүний эрх зөрчигдсөн асуудал бүхэнд очсон дуу хоолойгоо гаргаж, хэвлэлийнхэнд нээлттэй ажилладаг өмгөөлөгч Р.Булгамаад Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн гишүүн, Олон улсын арбитрын арбитрч, Их сургуулийн багш,  өмгөөлөгч, хуулийн фирмийн захирал зэрэг цол гуншин олон. Улс төрд С.Оюунаар “хөтлүүлэн” орж ирж байсан Р.Булгамаа улс төрд үргэлж шахам “хөшигний ард” алба хашдаг нь Ерөнхий Сайдын орон тооны зөвлөх, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн албан тушаалыг хашиж байснаас илт анзаарагддаг. Өмгөөлөгчдийн холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооны Тэргүүнээр ажилладаг Р.Булгамааг энэ сонгуулийн үр дүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр ажиллах байх гэсэн таамаглал явж байсан ч талаар болсон. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд одоогийн байдлаар өөрийн багын найз хуульч С.Батмөнхийг зөвлөхөөрөө томилоод буй… 

  1. Д.Оросоо. Хууль зүйн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хуульчдын нэг. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын сонгуулийн төв штабын хуульчдын багийг удирдан сонгуульд оролцсон. Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, сая сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч атлаа шүүх хурлын эгзэгтэй үед үйлчлүүлэгч нь татгалзсан “факт”-аар түүнийг олон нийт маш сайн таньдаг болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Улс төрд бол “С.Эрдэнийн хүн” гэсэн хар тамгатай Д.Оросоогийн хувьд сүүлийн жилүүдэд улс төр гэхээсээ илүүтэй мэргэжлийн үйл ажиллагаагаа дагнан эрхэлж ажилласан хуульч, түүний хувьд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, салбар хороодын тэргүүлэгч гишүүн зэрэг мэргэжлээрээ бол байр сууриа олсон, өргөж хэлбэл мэргэжлийн холбооддоо хариуцлагатай сонгуульт албыг эрхэлдэг нэгэн. Мэргэжлийн чиглэлээр ажиллахаас гадна Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах зүйл ангийн хүрээнд судалгаа хийж хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг хуульч түүний хувьд хэвлэлийнхэнтэй ойрхон байж сэтгүүлчдэд хууль зүйн чиглэлээр зөвлөгөө туслалцаа өгөх ажилд багагүй хамрагдаж харагддаг болсон Д.Оросоог Хууль зүйн яамны салбар агентлагуудад томилогдох магадлалтай хэмээн харж буй…
  2. Ц.Одонтунгалаг. Монголын Нотариатын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн Зөвлөлийн гишүүн. Улс төрд олон жилийн түүх бүтээж яваа хуульч гэсэн гэгээн “зүүлт” өөртөө сайн наадаг түүний хувьд Ардчилсан намаас Нийслэлийн Иргэдийн хуралд Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдож, нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Автобус баазын захирлаар ажиллаж байсан гэх мэтээр төрийн болон улс төрийн ажлын туршлага ярьвал арвин хэдий ч балагтай түүх нь бас ч их нэгэн. Автобус баазын захирлаар ажиллаж байсан гэх мэтээр төрийн болон улс төрийн ажлын туршлага яривал арвин хэдий ч балагтай түүх нь бас ч их нэгэн. 2019 оноос Х.Баттулгад илтэд “шадарлаж” дагаж дэгдэх болсон түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд бэлтгэж, “амьдрал үзүүлсэн” багийн идэвхтэй гишүүдийн нэг байж, итгэлийг нь бүрэн авч, АН-аас хаалтгүй баруун бүсэд нэр дэвшиж чадсан ч ард түмний сонголт Их хурлын босго өндөр шүү гээд хаалтаа хаачихсан гэж байгаа. Ямартаа ч гандан буурч яндаа хөөлдөггүй, тууштай зүтгэдэг Ц.Одонтунгалагийн хувьд О.Алтангэрэл сайдаас агентлагийн дарга болох “гарын үсэг”-ийг авч чадсан гэдгээ албан ёсоор зарлаад эхэлчихсэн гэдэг. Түүний хувьд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдох нь тодорхой болсон төдийгүй, уг албан тушаал цаашаа ч өгсөж үргэлжлэх магадлал өндөр байгаа талаар ам мэдэн бурсан яриа нь салхи өртөөлгөн тарж, намын хүрээллээс халиад байгаа нь үнэн. Магадгүй салбарын шинэхэн сайд хийгээд “сайн ах” Х.Баттулгын “татаас” Ц.Одонтунгалаг гэх хуульчийн хувьд “өгсөх кноп”-ын гэрлийг асаагаад буй бололтой…
  3. Х.Номингэрэл. Ардчилсан намын Хүний эрх хариуцсан хуулийн зөвлөх. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Хуягийн охин Номингэрэл гэх энэ эмэгтэй албан тушаал ахисан намтар тийм ч “цэвэрхэн” биш. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй “наалдан пад” түүний хувьд Х.Тэмүүжинг 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад Зөвлөх хэмээх албан тушаалд нь томилогдож, удаа ч үгүй Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн даргаар томилогдож, мэргэшсэн хуульч эрдэмтдийн ТОЛГОЙД магистр зэрэгтэй эмэгтэйг “залсан” Х.Тэмүүжин хэсэгтээ хайруулын таваг дээр шарагдсан ч даанч нэг гүлдийсээр давсан түүх бий… Ингэж “олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн” Х.Номингэрэлийг 2024 оны УИХ-д жагсаалтаар орж ирэн  гишүүн болсон Х.Тэмүүжин МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байхаас эхлэн “баруун сугандаа бат хавчуулж” явсан байдаг. Тэдний харилцаа нэг клубийн гишүүнчлэлээр зогсохгүй, “Нээлттэй академи” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Тэмүүжин, зохицуулагч Х.Номингэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүжин, гишүүний туслах Х.Номингэрэл, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин, зөвлөх Х.Номингэрэл гэх мэтээр үргэлжилсэн байдаг…

+ There are no comments

Add yours