
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдож, нийгмийн олон салбарын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн “Бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг үргэлжлүүлж, аймаг орон нутгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ. Баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг дэд бүтэц, авто зам, эрчим хүчний салбараа хөгжүүлж, хилийн боомтуудад түшиглэн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд бий болгоно” гэдгийг онцолж байлаа.
Говь-Алтай аймгийн хувьд Алтай хот-Бургастай боомт чиглэлд авто зам барьж, сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлан нарны цахилгаан станц барих аж. Мөн анагаах ухааны сургуульдаа тулгуурлан баруун бүсдээ эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой юм байна. Есөнбулаг сумын иргэдийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.











Ташрамд дурдахад, энэ жил Говь-Алтай аймгийн 16 сум түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гардуулав.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, аймгийн ууган эмч нарын нэг, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Буньяагийн Мижид Хүний гавьяат эмч, Тайшир сумын харьяат, Зост-Өндөр ХХК-ийн захирал, багш Жанчивын Гэрэл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Цээл сумын харьяат, ахмад багш Дугарын Нэмэхбаяр, Бигэр сумын харьяат, ахмад багш Мягмарын Лхамдулам нар Гавьяат багш цолоор тус тус шагнуулав. Мөн улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт ме
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
