Гаднын улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг энэ сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байсан аж.
Тэгвэл тухайн бүлэг этгээдээс гурав хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Харин бусад хүмүүсийг сэжигтнээр татан тайлбар мэдүүлэг авч байгаа аж.




