Улсын Онцгой Комиссоос ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Сүүлийн 24 цагийн байдлаар
- Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд Туул гол эргээсээ хальсан тул зургаан өрхийн 18 иргэний аюулгүй байдлыг хангасан.
- Булган аймагт нэг цаг орчим үргэлжлэн орсон борооны улмаас Булган сумын орчимд гол үерлэж, орон нутгийн чанартай гүүр нуржээ. Мөн үерийн улмаас цахилгаан дамжуулах сүлжээнд нь саатал гарсныг сэргээн засварлаж байна гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэв.
Харин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас онцгой байдлын байгууллага 200 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилласан гэлээ. Тухайлбал Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Тэрэлж орчимд голын салаанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргасан бол Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжлийн байгууллагууд Биокомбинат орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
Онцгой байдлын албаны аврагчид аюул эрсдэлд орсон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг нартай уралдан ажилладаг. Гэтэл иргэд хайхрамжгүй байдлаасаа болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг хурандаа Т.Баярхүү сануулав.
Тэрбээр “Согтуудаа голын усанд машинтайгаа ороод суучихсан тохиолдолд манай аврагч нар ажиллалаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голыг эрэг дээр зогсож байхад нь нурсан тухай дуудлагын дагуу ажиллаж, амь насыг нь аварсан. Энэ мэтчилэн иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.
Түүнчлэн Тэрэлж, Туул гол орчимд аврагч нар үүрэг гүйцэтгэх явцад аюулгүй газарт байгаа хэр нь гол гарах зорилоор бөөнөөрөө хуурамч дуудлага өгсөн тохиолдол гарсан. Мэргэжлийн байгууллагууд болон онцгой байдлын алба хаагч нар эрсдэлд орсон иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цаг нартай уралдаж ажилладаг учраас иймэрхүү болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя.
Гол үерлэсэн эрсдэлтэй нөхцөлд шүхрээр бууж байгаад голын салаанд газардчихлаа, бага насны хүүхэд морьтой явж байгаад голын салаанд боогдчихлоо гэх дуудлага мөн бүртгэгдсэн. Энэ бол байгалийн гамшигт өртөж байгаа хэрэг биш, өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүйгээс болж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа үйлдэл учраас дор бүрнээ анхааралтай баймаар байна” гэсэн юм.
УОК-оос голуудын усны түвшин нэмэгдсэн, эрэг нь идэгдэж бат бэх байдал нь алдагдсан эрсдэлтэй нөхцөл үүссэн тул сонор сэрэмжтэй байхыг уриалав. Ялангуяа голын ус үерийн аюултай түвшинг давсан байгаа энэ үед голын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гарц гарамгүй газраар зорчихгүй байхыг анхаарууллаа.
Он гарснаас хойш улсын хэмжээнд усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, харамсалтайгаар 30 иргэн амь насаа алдсан байна.
More Stories
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
