Үргэлжилсэн борооны улмаас иргэд галаа түлж байна. Иймд иргэд та бүхнийг сайжруулсан шахмал түлш түлэхдээ зааврын дагуу түлж, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

     Ташрамд дурдахад, өнгөрсөн шөнө хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний 00:19-нд “Тахилтад хоёр хүн угаартлаа” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух 43 настай эрэгтэй, 41 настай эмэгтэй угаартсан нөхцөл байдалтай байжээ. Хэргийг Сонгинохайрхан цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

+ There are no comments

Add yours