“Хүннү 2222” хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна. Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.
Тэрбээр “Уг хорооллын хоёр талд ус тогтсон нөхцөл үүсээд буй. Иймд тус хорооллын СӨХ-той зөвшилцөн цаашид мэргэжлийн байгууллага болох ГУББГ-аар насосын ашиглалтыг хариуцуулахаар боллоо. Харин ашиглалтын зардлыг “Хүннү 2222” хорооллын СӨХ болон ойролцоох аж ахуйн нэгж байгууллагуудаас авна. Энд хуримтлагдсан усыг урагшаа Туул гол руу хаяхад усны түвшин зөрөөд байгаа тул насосоор заавал дамжих шаардлага үүсээд байгаа юм. Маргааш өглөө 06:00 цаг гэхэд тогтсон усыг соруулж дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Мөн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байхыг уриаллаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
