Улсын Онцгой Комисс (УОК)-оос цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн байдлаар манай байгууллагаас гаргасан мэдээллээр Булган аймгийн нутгаар хүйтэн бороотой, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар их борооны цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн талаар сэрэмжлүүлэг мэдээ гаргасан.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнө Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар 12-оос цагаас бага хугацаагаар 60 мм-ийн тунадастай бороо орж, их борооны аюултай үзэгдэл ажиглагдлаа.
Булган аймгийн нутагт агаарын температур 5-9 градус, салхины хурд 6-13 метр, бороо 12 цаг хүртэл үргэлжлэн хүйтэн борооны аюултай үзэгдэл боллоо.
Өнөөдөр 14:00 цагийн байдлаар Төв болон Сэлэнгэ аймгаар буюу нутгийнхаа зүүн хагастаа бороо үргэлжлэх төлөвтэй байна. Говь тал руугаа хүчтэй шороон шуургатай. Зарим үед Дорноговь, Дундговь аймагт 28-31 км хүртэл ширүүсэж, шороон шуурга үргэлжлэх төлөвтэй байна.
Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар бороо үргэлжлэн орж, улмаар Хэнтий, Дорнод аймгийн нутгаар их бороотой цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилнэ. Бидний ажигласнаар энэ сарын 22-нд нутгийн зүүн хагаст их бороо үргэлжлэн ороод 23-нд нутгийн зүүн өмнөд хэсэг рүү шилжих төлөвтэй.
Түүнчлэн Хэнтийн уулархаг нутгаар агаарын температур буурч, нойтон цас орох тул хүйтэн борооны аюулт үзэгдэл болж магадгүйг анхааруулж байна. Өчигдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо их орсон тул гол ус үерлэх эрсдэл бий. Тиймээс үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг хүсье” гэж онцоллоо.


| https://www.facebook.com/v19.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfd769982bad791cad%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff4eb6de7216c086ac%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F36b8&layout=button_count&locale=en_GB&sdk=joey&share=true&size=large |
ЖИРГЭХЖИРГЭХ
0ХУВААЛЦАХ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
![]()
ЗӨВ, ГОЁ
![]()
ХАХА
![]()
ХӨӨРХӨН ЮМ
![]()
ГАЙХМААР
![]()
БАХАРХМААР
![]()
ХАРАМСАЛТАЙ
![]()
ТЭНЭГЛЭЛ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
