Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа орчин нөхцөл, цэргийн байр, тэр дотроо амрах байрыг бүрэн хэмжээнд засварлан шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж, түрүүч, байлдагч бүрийг хувийн хэрэгцээний зүйлсээ хадгалах шүүгээтэй болгохоор ажиллаж байна.

Одоогоор нэгтгэл, ангиуд 29 цэргийн байрны барилгыг засварлах ажлыг ид өрнүүлж байгаа бөгөөд гадна засвар, дотор засвар, шугам сүлжээ, дээвэр, шүршүүр, бие засах өрөө зэрэг бүрэн хэмжээний урсгал засварыг хийж байна. Бүрэн хэмжээний урсгал засварыг 05 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн ба зуны улиралдаа багтаан дуусгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид ханцуй шамлан гүйцэтгэж байна.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс энэ онд хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэхүү засвар, шинэчлэлийн ажил юм. Цэргийн байрны барилгын засварын ажил дуусахтай зэрэгцүүлэн шинээр хангалтаар нийлүүлэх ор, дэр, хөнжил, шүүгээг ЗХЖШ-аас нэгтгэл, ангиудад тээвэрлэн хүргэнэ.







More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
