Завхан аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр /2024.06.09/ боллоо. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсын Гавьяат хуульч, Хошууч генерал Д.Сандаг-Очир, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргал тэргүүтэй зочид, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд, ахмадууд, алба хаагчид оролцлоо.








Шинэ байрны шав тавих ёслолын үеэр Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Улсын Онцгой комиссын шийдвэрээр тус Цагдаагийн газарт туулах чадвар бүхий NISSAN PATROL Y61 маркийн машиныг гардуулан өгөв.
Улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах уг барилгын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх төгс хийц” компани ажиллах ба барилгын ажил энэ сарын 27-ны өдрөөс эхэлнэ. Шинэ байр 3 давхар, 50 албан өрөө, 100 алба хаагчийн багтаамж бүхий хурлын танхим, 6 машины дулаан граж, бялдаржуулах танхим, зэвсэг хэрэгсэлийн агуулах бүхий стандартад нийцсэн байр юм.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр шав тавих арга хэмжээний үеэр:
– УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын санаачилгаар 2024 онд Завхан аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл арга хэмжээ шинээр болон үргэлжлэн хэрэгжинэ. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй Цагдаагийн газрын шинэ барилга юм. Цаашлаад тус Цагдаагийн газрыг авто граж, спорт цогцолбортой болгох зорилтыг тавьж, Засаг даргын хувьд ажил хэрэг болгох талаар онцгой анхаарна” гэлээ.
Шинэ байр 2025 оны сүүлчээр ашиглалтад орно.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
