Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер халдлага, цахим орчин дахь гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэний 83 хувь нь кибер залилан байна. Олон улсын нөхцөл байдлаар 2024 онд есөн их наяд ам.долларын хохирол кибер орчинд гарчээ. Ирэх жил 10 их наяд руу дөхнө гэсэн таамаглал байна. Манай улсад ч интернет хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсч байна.
2020,-2021 онд “dark web” буюу хар зах дээр Монголын иргэдийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. 700 ам.доллараар зарж байсан. 2020 он гэхэд крипто буюу бидний хэлж заншсанаар койноор зарж байсан. Манай улс Кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жил энэ талын тогтолцоо бүрдээгүй байсан. Хувь хүний мэдээллийг аялал, жуулчлалын цахим хуудсаар дамжуулан авсан тохиолдол байсан. Үүнийгээ хар зах дээр арилжаалсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс үл үзэгдэх дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг гол асуудал болоод байна. Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төр хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдаж байна. Мөн иргэд кибер залиланд өртөж байна.
7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Хар зах дээр нэр бүхий арилжааны зарим банкны мэдээлэл алдагдаж, хүмүүсийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. Дуудлагын төвд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг царцаасан. Хууль хяналтынхан ажлаа хийж байна. Иргэдээс гомдол ирвэл шууд арга хэмжээ авч байгаа. Хувь хүн, иргэн бүр банкны, цахим шуудангийн нууц үгээ хүчирхэг хиймээр байна. Янз бүрийн линк дээр “Бод тэгээд товш” уриалгыг гаргаж байна. Малчид малын хулгайгаас илүү цахим залиланд өртөж байна.
Хувь хүний эмзэг, нууц мэдээллийг зарж байна. Хар зах дээр нээлттэй зарж байгааг сонслоо. Өнөөдрийн кибер зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулан иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ажиллана. Хууль хяналт, технологийн салбарынхны орж ажиллах ажил болоод байна. Нийтийн төвөөс мэргэжлийн талаас нь ажиллана. Технологийн чиглэлээр яаж хамтрах уу гэдэгт туслалцаа үзүүлнэ. Хувь хүний эмзэг мэдээлэл дээр халдсан байж болзошгүй гэдэг асуудал дээр ажлын хэсэг байгуулж байна. Иргэдийн нэр, гар утасны дугаарыг зарж байна” гэв.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
